Монголын хоккейн холбооны хурал өнгөрөгч долоо хоногт болж, дүрмээ хэлэлцэн цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргажээ. Мөн холбооны ерөнхийлөгчийг сонгох үйл явц болж, УИХ-ын гишүүн Б.Жавхланг улираан сонгосон байна. Энэ удаагийн хуралд хоккейчдийн төлөөлөл цуглах, анх удаа холбооны хуралдаа идэвхтэй оролцжээ.
Монголын шайбтай хоккейн баг тамирчид сүүлийн жилүүдэд “Азийн цом”-ын тэмцээнд амжилттай оролцож, аваргын цомыг эх орондоо авчирсан билээ.