УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа. Мөн Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлаад байна.
Одоо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн 50.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай хэлэлцэж байна. Үндсэн хууль энэхүү асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрээ гаргасан бол УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь эл асуудлыг хэлэлцээд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй” хэмээн үзсэн юм.
Одоо эцсийн шийдлийг УИХ гаргана.
Г.ДАРЬ