Мьянмарт 500 хоног хоригдсон сэтгүүлчид суллагджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Мьянмарт 500 хоног хоригдсон сэтгүүлчид суллагджээ

Мьянмарт 500 хоног хоригдсон сэтгүүлчид суллагджээ

"Ройтерс" агентлагийн сэтгүүлч  Вэй Лон, зураглаач Кай Соё О нар Мьянмарын армийнхны гарт яргалагдаж, харамсалтайгаар амиа алдсан шашны цөөнх Роханжи иргэдийн талаар сурвалжлага бэлтгэж байхдаа тус улсад баривчлагдаж, 500 гаруй хоног хоригдсоны эцэст өнөөдөр /2019.05.07/ өршөөлөөр суллагджээ.

Улсын нууц задруулсан хэрэгт буруутгагдсан тэдэнтэй хамт 6,000 гаруй хоригдол суллагдсан ч тэднээс бусад нь хулгай дээрэм гэх мэт хэргийн буруутнууд байсан аж. Улс төрийн хэргээр шоронд хоригдож буй хүмүүсээс ердөө хоёрхон хүнд өршөөл үзүүлсэнд хүний эрхийн байгууллагынхан харамсаж буйгаа мэдэгджээ.

Мьянмар улсад шинэ оноо угтаж буй баяртай холбогдуулан жил бүр олон зуун хүнд өршөөл үзүүлдэг бөгөөд энэ удаад 6200 орчим хоригдолд өршөөл үзүүлсэн байна. Вэй Лон, Кай Соё О нар гэр бүл, хамтран ажиллагсадтайгаа дахин уулзаж байгаадаа байгаадаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд, эргээд ажилдаа орно гэхээс тэсэн ядан хүлээж байна гэжээ.

“Ройтерс” мэдээллийн агентлагийн ерөнхий редактор Стивен Адлер тэднийг “зоригтнууд” хэмээн магтаад “Дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл ямар их чухал зүйл болохыг харуулж чадлаа” хэмээн хэлсэн байна.

Мьянмарын эрх баригчид 2017 оны наймдугаар сард Роханжи иргэдийн амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулж, Роханжи иргэдийг үй олноор нь хөнөөсөн юм.  Үүнийг эсэргүүцсэн Роханжи иргэдийн эрхийг хамгаалах “Араканы арми” болоод Засгийн газрын хүчнийхний хооронд мөргөлдөөн болж 700 мянга гаруй Роханжи иргэн нутгаасаа дүрвэсэн байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж