Өрнөд бүсэд цуврал 7 тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Өрнөд бүсэд цуврал 7 тоглолт болно

Өрнөд бүсэд цуврал 7 тоглолт болно

Хойд Америкийн ҮХЛ-н плэй-оффын 2-р шат буюу бүсийн хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Дорнод бүсээс Каролина Харрикейнз баг бүсийн шигшээд шалгараад байгаа бол түүнтэй бүсийн аваргын төлөө Бостон Брюинс баг өрсөлдөхөөр болов. Бостон Брюинс баг өнөө өглөө Колумбус Блю Жакетс багтай цувралын 6 дахь тоглолтоо хийж 3-0 харьцаатай хожиж цувралыг 4-2 харьцаатай дуусган бүсийн шигшээд шалгарсан байна.

Харин өрнөд бүсийн хагас шигшээ буюу 2-р шатны тоглолт сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна. Даллас Старс болон Сент-Луис Блюс багуудын цувралын харьцаа 3-3 болоод байгаа бол өнөө өглөө явагдсан Сан-Хосе Шаркс болон Колорадо Эвеланш багууд тоглолтонд Колорадо ялалт байгуулж цувралын харьцааг 3-3 болгов. Цувралын 6 дахь тоглолт Колорадо Эвеланш багийн “Pepsi Center” ордонд болоход талбайн эзэд нэмэлт цагт Швед залуу Г.Ландескугийн оруулсан гоолоор ялалт байгуулжээ.

Хоёр багийн цувралын 7 дахь буюу шийдвэрлэх тоглолт 9-ний өглөө Сан-Хосе Шаркс багийн талбайд болно. Хожсон баг нь плэй-оффын 3-р шат болох бүсийн шигшээд шалгарна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж