ОХУ-ын спортын холбоод татвараас чөлөөлөгдөх үү?

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

ОХУ-ын спортын холбоод татвараас чөлөөлөгдөх үү?

ОХУ-ын Төрийн Думын гишүүн Олег Нилов ОХУ-ын татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн 2 төслийг боловсруулаад байгаа юм байна. түүний боловсруулсан хуулийн  төсөлд  улс орныхоо нэрийн өмнөөс тамирчдаа бэлтгэн оролцуулж байгаа спортын холбоодыг татвараас чөлөөлөх тухай асуудал тусгагджээ.

Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан бүх спортын төрлүүд, өвөл зуны спортын холбоодод олон  нийтийн хамтын нийгэмлэгээс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, хандив зэргийг  тэглэж дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Энэ нь тус улсын спортын хөгжлийг тэтгэж, төлбөрийн чадамжгүйн улмаас клуб, дугуйланд хичээллэж чадахгүй байгаа хүүхдүүдийг түлхүү хамруулах боломжийг нээх юм гэж тэрээр үзэж байна.  2012-2014 онд зөвхөн уран гулгалтын спортын холбоо л гэхэд  нийтдээ 110 сая рублийн татвар төлсөн юм байна. Түүний  боловсруулсан хуулийн төсөл батлагдвал нийт 48 сдортын холбоод тухайлбал, цанын спортын төрлийн холбоо, хоккейн холбоо, Оросын хөлбөмбөгийн холбоо, Фристайлын холбоо зэрэг холбоодууд татвараас чөлөөлөгдөх юм. Хэрвээ цаашид спортын холбоодоос татвар хураах бодлогыг баримталсан нөхцөлд ирээдүйд мэндлэх Харламов, Плюшенко нарын төлөө  дасгал бэлтгэл сургуулилтыг үнэ төлбөргүй болгож, их спортод авъяас чадвартай иргэдийг татан оролцуулах боложмийг нээж өгөх хэрэгтэй гэж хуулийн төслийг боловсруулагчид үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж