Цахим бодлогын түр хорооны хуралдаан хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Цахим бодлогын түр хорооны хуралдаан хойшлогдлоо

Цахим бодлогын түр хорооны хуралдаан хойшлогдлоо

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан ч  ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдлоо.

Тус түр хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөж байв. Тухайлбал,

– Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;
– “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;
– Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж