Ерөнхий сайдад зургаа дахь хүнийг нэр дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад зургаа дахь хүнийг нэр дэвшүүлэв

Хуан Кё Ан

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе хууль зүйн сайд Хуан Кё Аныг засгийн газрын тэргүүний суудалд нэр дэвшүүллээ. Хуан Кё Ан нь Пак Кын Хегийн эрх барих хугацаандаа ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн зургаа дахь хүн болж байна. Хууль зүйн сайд Хуан Кё Аныг прокурор хүнийхээ хувиар нийгмийн авлигаас цэвэрлэж, улс төрийн шинэчлэл хийхэд тохирсон хүн гэж үзжээ.

 

Өмнөх ерөнхий сайд Ли Ван Ку өнгөрсөн дөрөвдүгээр сард авлигын хэрэгт холбогдон суудлаасаа буусан юм. Өмнөд Солонгосын бизнесмен Сун Ван Жон амиа хорлосны дараа түүнтэй харилцаатай улстөрчдийн авлигын хар жагсаалт нийтэд ил болж том дуулиан тарьсан билээ. Үүний дараа ерөнхийлөгч Пак Кын Хе эрх барих Сэнури намыг улс төрийн авлигаас цэвэрлэх амлалт өгчээ. Өмнөд Солонгосын санал асуулгаар Пак Кын Хег гэх ард түмний дэмжлэг буурч 50 хувь хүрэхгүй болсон байна.

 

Пак Кын Хегийн нэрлэсэн анхны ерөнхий сайд Чон Хон Вон өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Севол” гатлага онгоцны осолд хариуцлага хүлээн огцорсон юм. “Севол” гатлага онгоцны ослоор 300 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь дунд сургуулийн сурагчид билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж