10 мянган хуурамч архи хураажээ

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

10 мянган хуурамч архи хураажээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хямд архи” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, энэ хүрээнд 10 мянга орчим “Мөнхжин” хуурамч архийг хураан авчээ. Хураасан архийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэд тухайн архи нь хольцтой, хаяг шошгийг хуурамчаар үйлдвэрлэн наасан гэдгийг тогтоосон байна.

Мөн энэхүү архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт худалдаалахаар ачуулсан байж болзошгүй байгаа тул үүнтэй холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж