Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ | News.MN

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Дундговь аймгийн хэмжээнд  2019 оны 05 дугаар сарын 07-10-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь, хээрийн бүсийн зааг дээр оршдог. 15 сум, 66 багтай.

Сүүлийн жилүүдэд гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлтийн давтамж тогтмол нэмэгдэж байна.

Тийм ч учраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиудыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-05-07 49.0.213.114

Байгаль нийгэм эдийн засгийн хамарсан супер гамшиг болох нь дээ

Avatar

ХУУЧИН ЦЭРЭГ 2019-05-07 202.21.120.42

КШС-ИЙН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ БОЛ ТОГЛОЛТ БАЙДАГ ЮМ АА. ҮҮНИЙГ УЛС ОРОН ДАЯАР НИЙТЭД ЗАРЛААД БАЙДАГГҮЙ ЮМ АА

Avatar

ХУУЧИН ЦЭРЭГ 2019-05-07 202.21.120.42

ӨНДӨРҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ГЭЖ ЮУ БАЙДАГИЙГ ОЙЛГОДОГ, МЭРГЭЖЛИЙН ХҮН ОНЦГОЙД ЕР НЬ БНА УУ??? ТИЙМ Ч БАЙНГА ХЭРЭГЛЭДЭГ НЭР ТОМЬЁО, ҮГ ХЭЛЛЭГ БИШ ШҮҮ? БАЙНГА Л ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ….? ТУН ГАЙХАЛТАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж