Харвардын Их Сургуулийн профессор, мэдлэгийн менежментийн чиглэлийн гол судалгааны өгүүллүүд, номны зохиогч, өрсөлдөх чадвар, стратегийн менежментийн судлаач Такэүчи Хиротака 🇲🇳️ Монгол Улсын Их Сургуулийн урилгаар манай улсад хүрэлцэн ирж сургалт, семинар зохион байгуулахаар боллоо.
“Кэйс судалгааг бичих, заах арга зүй” сэдэвт лекц 2019 оны 5 дугаар сарын 8-ны 10.00-12.00 цагт МУИС-ийн Эрдмийн танхимд болно. /МУИС-ийн багш нарт/
“Микро эдийн засгийн өрсөлдөх чадвар: салбарын өрсөлдөөн, стратеги, байршил” лекц 2019 оны 5 дугаар сарын 8-ны 16.00-18.00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болно. /VIP зочдод/
“Мэдлэгийн менежмент” лекц 2019 оны 5 дугаар сарын 9-ний 10.00-12.00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болно. /БСШУСЯ-ны төлөөлөлд/
ТОВЧ НАМТАР
Холбоотой мэдээ