Доллар өсч евро буурлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.21-нд нийтлэгдсэн

Доллар өсч евро буурлаа

Москвагийн биржийн лхагва гаригийн арилжааны эхэнд ам.долларын ханш 12 копейкаар нэмэгдэн 49,69 рубль болсон байв. Харин евроны ханш 10 копейкаар унан 55,1 рубль болжээ. Нефтийн үнэ өчигдрийн арилжааны төгсгөлийн 3,5 хувийн уналтын дараа дээшлэн Brent маркийн нефтийн нэг баррель ICE бирж дээр 1,06 хувиар үнээ нэмэн 64,71 доллар болсон байлаа.

Гадны сөрөг нөлөө алга байгаа нь экспортын урсгал долларын ханшийг 50 рублийн төвшинд лхагва гаригт барилаа гэж ING банкны шинжээч Дмитрий Полевой тайлбарлав.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж