Хан-Уул дүүрэгт буюу Зайсан дахь “Бургер Кинг”-ээр үйлчлүүлсэн хүмүүс хоолны хордлогод оржээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Хоолны хордлогод орсон гэх шалтгаанаар манайд хүмүүс ирсэн. Хаана, ямар хоолноос хордсон эсэхийг шинжилгээгээр тогтооно. Үүнийг тодорхой болгохоор манай ажилтнууд ажиллаж байна. Хариу нь удахгүй тодорхой болно” гэлээ.
Харин энэ талаар НМХГ-ын хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Бургер Кинг”-д хордсон талаарх дуудлага манайд өнөөдөр /2019.5.7/ 11.00 цагт ирсэн. Одоогоор гурван хүн хордсон байна. Хордлогын шалтгааныг тодруулахаар Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид ажиллаж байна” гэсэн юм.
Холбоотой мэдээ