“Их түмэн санаачлага”-ын салбар хариуцсан мэргэжилтэнүүдийн ээлжит уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

“Их түмэн санаачлага”-ын салбар хариуцсан мэргэжилтэнүүдийн ээлжит уулзалт болов

“Их түмэн санаачлага”-ын салбар хариуцсан мэргэжилтэнүүдийн ээлжит уулзалт болов

“Их түмэн санаачлага (ИТС)” нь Зүүн хойд Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ гэсэн дөрвөн улсын гишүүнчлэлтэй. Уг санаачлагын хүрээнд тус бүс нутгийн орнуудын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааг дэмжих, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

ИТС-ын гишүүн орнууд нь эрчим хүч, худалдаа хөрөнгө оруулалт, зам тээвэр, аялал жуулчлал, байгаль орчны гэсэн нэн тэргүүний салбарууд чиглэлээр хамтран ажиллах үүднээс холбогдох зөвлөл болон хороодыг байгуулан гишүүн орнуудын тухайн салбарын мэргэжилтнүүд ИТС-аас дэвшүүлсэн төсөл хөтөлбөрийн зохицуулалтыг хангаж ажилладаг.

ИТС-ын Монгол дахь салбар хариуцсан мэргэжилтнүүдийн гуравдугаар уулзалтыг ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулав. Уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны төлөөлөл ИТС-ын Хөдөө аж ахуйн хорооны IV хуралдааны үр дүн, мөн “Их Түмэн бүс нутагт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх зөвлөлдөх уулзалт арга хэмжээ”-г зохион байгуулах тухай төслийн талаар танилцуулга хийв.

Мөн ГЕГ-ын төлөөлөл 2019 оны 12 дугаар сард зохион байгуулагдах ИТС-ын “Гаалийн дэд хороо”-ны уулзалтын үеэр танилцуулагдах “Барааг дотоодод болон гадаадад түр хугацаагаар боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтайгаар жижиг дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх” төслийн хөгжүүлэлтийн талаар, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл мөн оны 7 дугаар сард Хэнтий аймагт зохион байгуулагдах ИТС-ын “Орон нутгийн хамтын ажиллагааны хороо”-ны VII уулзалтын бэлтгэл ажлын талаар тус тус танилцуулж, харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

Түүнчлэн, ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс ИТС-ын Монгол дахь салбар хариуцсан мэргэжилтүүдэд зориулсан гарын авлагын төслийг хэлэлцэн цаашид уг санаачлагын талаар олон нийтэд мэдээлэл түгээн ажиллаж байхаар тохиролцов.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж