Нэг товчлуур дараад л өрөөндөө тусгаарлах хана үүсгэж болно

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Нэг товчлуур дараад л өрөөндөө тусгаарлах хана үүсгэж болно

Нэг товчлуур дараад л өрөөндөө тусгаарлах хана үүсгэж болно

Цонхыг сурталчилгааны дэлгэц болгох, нэг товчлуур даараад л өрөөнд тусгаарлах хана үүсгэх зэргээр ямар ч шилэн гадаргууг, барилгын гадна дотор орших шилийг олон төрлөөр ашиглах боломжтой ухаалаг шилийг Монголд нэвтрүүлээд эхэлжээ.

НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯАГ 98 ХУВЬ БУУРУУЛНА

Ухаалаг шилний талаар “Inter share” компанийн үүсгэн байгуулагч О.Чингүүнээс лавлалаа.


-Дэлхийд ухаалаг шилэн дэлгэц сүүлийн хоёр жилд идэвхтэй хөгжиж байна. Ухаалаг шилийг маш олон хэлбэрээр ашиглаж болно. Тухайлбал, гэртээ, оффист интерьерийн шийдэл болгох, нэг товчлуур дараад л тусгаарлах хана болгон ашиглаж болно. Сурталчилгаа, сургалт зөвлөгөөний дэлгэц болгон ашиглаж болно. Дэлгэцийг цахилгаанд холбоогүй үед тунгалаг өнгөтэй, цахилгаанд холбосон үед дэлгэц болно. Хамгийн гол нь байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн. Нян бактер үржих нөхцөлгүй тул хөшигний оронд ашиглаж болно. Нарны хэт ягаан туяаг 98 хувь бууруулдаг. Мөн орчин үеийн төхөөрөмжүүдтэй хосолно. Ухаалаг шил нь дэлхийн зах зээлд харьцангуй өндөр үнэтэй байдаг. Монголд боломжийн үнэтэй байгаа. Манайх бүтээгдэхүүнээ БНАСУ, БНХАУ-аас авдаг. Өөрийн зориулалт, хэлбэр, интерьертээ тохируулаад захиалгаар хийлгэж болно.  Бид гаднын технологийг шууд хуулбарлаагүй. Монголын нөхцөлтэй тохируулан хийж байгаа. Мөн дэлгэцийг ухаалгаар удирдаж, хийсвэрээр ашиглаж болно. Үйлдэл нарийсч, нэмэгдэхийн хэрээр өртөг нь нэмэгдэнэ.

20-30 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАСАН

ШУА-ийн Химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Ганбаатар

Энэ бол “Инновацийн долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулж буй үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлийн нэг юм. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Инновацийн үзэсгэлэн-2019”-д 60 гаруй байгууллага оролцож байна. Ихэнх нь монгол эмийн ургамлаар хийсэн гоо сайхан, эмчилгээний бүтээлүүд байсан юм. Монгол бүтээгдэхүүн бусдаас үнэтэй байдаг. Харин үзэсгэлэнд харьцангуй боломжийн үнэтэй, ач холбогдол өндөртэй бүтээгдэхүүн байсан юм. Энэ бол Шинжлэх ухааны академийн Химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд байсан юм. Тухайн бүтээгдэхүүн нь цагаан үсийг хар болгох, арьс нөхөн төлжүүлдэг зэрэг олон ид шидтэй юм байна. Бүтээгдэхүүний онцлогийн талаар ШУА-ийн Химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Ганбаатараас тодруулсан юм.

Монгол эрдэмтдийн бүтээсэн эдгээр бүтээл нь бүгд байгалийн гаралтай түүхий эдээр бүтсэн, гоо сайхан, эрүүл мэндийн ач холбогдолтой бүтээгдэхүүнүүд.

  • Тухайлбал, шилмүүс модны давирхайнаас гаргаж авсан тос нь үрэвсэл, өвчин намдааж, бактер устгана, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлж, арьсыг нөхөн төлжүүлж, шархыг түргэн эдгээнэ
  • Хүйтэн чанарын өвчнийг (бөөр, нуруу, үе мөч ) эдгээж, түүнээс урьдчилан сэргийлэх, массаж хийхэд ашигладаг хонины сүүлтэй тос байна.
  • Мөн эрдэс цай нь, гэдсэнд өнгөр тогтоож, өтгөн хаталтад нөлөөлнө.
  • Үсний тос нь үсэнд тэжээл өгч, буурал үсийг хар болгодог. Уг тосыг хэрэглэх үед усан хандуудыг давхар хэрэглэх хэрэгтэй. Бас хооллолтдоо анхаарна. Ус сайн ууж, жимсний шүүс, кофеноос татгалзана. Үзэсгэлэнд зориулан манай бүтээгдэхүүнүүд 20-30 хувь хямдарсан байгаа.

Үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн их танхимд гарч байгаа бөгөөд маргаашийг /2019.5.8/ дуустал үргэлжлэх юм. Мөн үзэсгэлэнд оролцож буй байгууллагуудаас “Инновацийн шилдэг бүтээгдэхүүн”, “Инновацийн шилдэг үйлчилгээ” зэргийг шалгаруулахаас гадна үзэгч, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр “Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-нийг шалгаруулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж