Олон Улсын Монгол Судлалын хурал Унгар улсын Будапешт хотноо 4 дүгээр сарын 25-наас 26-ны өдрүүдэд болж өндөрлөв. Уг хуралд Олон улсын Монгол судлалын холбоотны тэргүүн Т.Агнеш, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Монгол судлалын эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич С.Чулуун, Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр, Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Болд болон ШУА-ийн гурван хүрээлэн, Стратеги судалгааны төв болон ОХУ, АНУ, Герман, Япон, БНХАУ, Польш, Унгар зэрэг орнуудын 90 монгол судлаачид оролцожээ.
ТЕГ-ын Тусгай архивын судлаач Н.Батболд тус хуралд “Маршалын захидлууд дахь сүм хийд, лам нарын асуудал” сэдвийн хүрээнд Маршал Х.Чойбалсангийн Монголын сүм хийд лам нарын талаарх хувь хүний хандлага, түүнийг шийдвэрлэхэд ЗХУ-ын удирдагч, сургагч нар хэрхэн зааварлаж байсан тухай түүний бичсэн захидлуудаас тодруулж, маршал Х.Чойбалсангаас сүм хийдийг сэргээх, хамгаалах талаар авч байсан арга хэмжээнүүдийн тухай илтгэл хэлэлцүүлжээ.
Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ