Сөрөг хүчин сонгуульд ялсан Туркт дахин сонгууль болно

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин сонгуульд ялсан Туркт дахин сонгууль болно

Сөрөг хүчин сонгуульд ялсан Туркт дахин сонгууль болно

Турк улсад гуравдугаар сард орон нутгийн сонгууль болж өндөрлөсөн. Энэхүү сонгуулиар хамгийн чухал тойргуудын нэг Туркийн хамгийн том хотод сөрөг хүчин ялалт байгуулсан нь тус улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы тэргүүлдэг 25 жилийн турш улс орныг удирдсан эрх баригч намын хувьд том ялагдал болсон.

Эрдоган сонгуулийн санал хураалтад зохион байгуулалттай луйвар орсон гээд сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, дахин сонгууль явуулахыг шаардаж байсан. Тэгвэл тус улсын Сонгуулийн хорооноос Истанбул хотын сонгуулийг дахин явуулах шийдвэрийг өчигдөр /2019.05.06/ гаргажээ. Дахин сонгууль зургадугаар сарын 23-нд болно.

“Дахин сонгууль явуулах болсон шалтгаан нь сонгуулийн штабын зарим ажилтан төрийн албан хаагч биш байсан төдийгүй зарим дүнгийн хуудас гарын үсэггүй байсантай холбоотой” гэж Сонгуулийн хороонд ажиллаж буй Шударга ёс, хөгжлийн намын төлөөлөгч Режеп Озель хэлсэн байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж