Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг дэвшүүлнэ

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэнг дэвшүүлнэ

Улсын Дээд шүүхийн шүүгч нарын зөвлөл өнөөдөр /2019.05.07/ хуралдаж, Ерөнхий шүүгчид Х.Батсүрэн олонхын санал авч, Ерөнхийлөгчид танилцуулахаар болсон байна. Өмнө нь Улсын дээд шүүхийн шүүгч нар хуралдаж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч Ерөнхийлөгчийн зүгээс томилохоос татгалзсан юм.

Олонхын санал авсан Х.Батсүрэн нь 1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 54 настай, эрэгтэй.

Боловсрол:

  • 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи
  • 1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч
  • 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч
  • 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн
  • 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
  • 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр
  • 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус  ажиллаж байгаа. Шүүгчээр 15 жил ажиллаж байгаа нэгэн аж.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлигийг гуравдугаар сарын 28-ны өдөр гаргасан. Ц.Зориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг нь хүлээн авч, чөлөөлөх зарлиг гаргасан билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж