Налайх дүүрэг, Эрдэнэ сумын хилийн асуудлыг УИХ шийднэ

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэг, Эрдэнэ сумын хилийн асуудлыг УИХ шийднэ

Налайх дүүрэг, Эрдэнэ сумын хилийн асуудлыг УИХ шийднэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/  тэргүүлэгчид яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн  хуралдаанаар 14 асуудал хэлэлцэж байгаагаас онцлох асуудал нь Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргаан юм. Уг асуудал 20 гаруй жилийн турш үргэлжилж байгаа аж.

Тодруулбал, Улаанбаатар хот, Төв аймгийн Батсүмбэр, Архуст, Эрдэнэ, Баянжаргалан сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг БНМАУ-ын АИХТ-ийн 1982 оны 131 дүгээр зарлигаар баталсан байдаг талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун онцоллоо.

Гэвч 1996 оны дөрөвдүгээр сард УИХ-аас 24 дүгээр тогтоол гаргаж, дээрх зарлигийг хүчингүй болгож, хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэгджээ. Харамсалтай нь, Засгийн газраас хилийн цэсийг шинэчлэн УИХ-д өргөн мэдүүлээгүй өнөөдрийг хүрсэн байна.  Тиймээс уг маргаан өнөөдрийг хүртэл асуудал дагуулсаар байгаа юм. 

Газрын нэгдмэл сангийн тайланд Налайх дүүрэг болон Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалын улмаас 54 мянган га газар хаана харьяадагдах нь тодорхой бус байгааг дурджээ. 

Налайх дүүргийн удирдлага Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүхээс УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Холбогдох албанаас 2018 оны сүүлчээр Налайх дүүрэг, Эрдэнэ сумын хилийн цэсийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулсан байна. Налайх дүүргийнхэн маргаантай газар нутгийг өөрийн эзэмшилд авахаа ажлын хэсэгт уламжилжээ. Харин тухайн  газрыг таллах санал хүргүүлсэн байна. Ингээд тодорхой шийдэлд хүрээгүй учраас уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх аж.  Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчид Налайх дүүрэг тухайн газрыг авах нь зүйтэй хэмээгээд чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж