Дорнод бүсийн хагас шигшээгийн Бостон Селтикс болон Милоуки Бакс багуудын цувралын дөрөв дэх тоглолт боллоо. Тус тоглолтод Милоуки Бакс баг 113:101 харьцаатай өрсөлдөгчөө хожиж, цувралыг 3:1 болгов. Цувралын дөрөв дэх тоглолтод талбайн эзэн Бостон Селтикс довтолгоогоо амжилттай болгож, 49:47 харьцаагаар эхний хагасыг өндөрлүүлсэн. Гэвч сүүлийн хагасын гуравдугаар үед зочин баг илүүрхэж байсан бөгөөд тоглолт 113:101 харьцаатай өндөрлөжээ. Талбайн эздээс гарааны бүх тоглогчид нь 10-аас дээш оноо авснаас К.Ирвинг 23 оноогоор багаа тэргүүлсэн. Харин сэлгээний тоглогчид, ялангуяа Г.Хэйвард маш хангалтгүй байж талбай дээр 26 минут тоглоход ердөө хоёр оноо авсан байна. Тэгвэл хожил байгуулсан Милоуки Бакс багаас Я.Антэтокумпо 39 оноо, 16 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол Э.Блецо, К.Мидделтон нар 13 оноо, сэлгээнээс Ж.Хилл 10 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлжээ. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт нөгөөдөр Милоуки Бакс багийн талбайд болно. Милоуки Бакс тав дахь тоглолтод цувралыг дуусгах боломжтой.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ