Алга болсон охиныг олохын тулд 8.5 км-т явганаар самналт хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Алга болсон охиныг олохын тулд 8.5 км-т явганаар самналт хийжээ

Алга болсон охиныг олохын тулд 8.5 км-т явганаар самналт хийжээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт дөрөвдүгээр сарын 14-ны өдөр гэрийнхээ ойролцоох гудамжинд тоглож байсан есөн настай У охин сураггүй алга болсон. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон гэр бүлийнхэн нь охиныг алга болсон өдрөөс хойш 27-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг  зохион байгуулсан юм. Эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй учраас тус аймгийн Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхээр болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр  /2019.05.07/ 09.58 цагт Онцгой байдлын газрын 11 алба хаагч, цагдаагийн 12 алба хаагчид эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Ингэхдээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Хөтөл хорооллын “Морь бариа” гэдэг газраас “Хар морьтын хөтөл” гэдэг газар хүртэл долоон  км-т, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нэгдүгээр багийн “Аргангат даваа” гэдэг газраас “Ундрагчийн бригад” гэдэг газар хүртэл 1.5 км-т, нийт 8.5 км-т явганаар самналт хийжээ. Самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул Цагдаагийн байгууллагатай зөвшилцсөнөөр мөн өдрийн 16.40 цагт түр зогсоосон байна.

Охин алга болдог өдрөө  18.00-19.00 цагийн хооронд гудамжинд тоглож байжээ. Аав нь гэртээ ирээд, охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй  учраас ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн байна. Улмаар охиноо алга боллоо хэмээн хуулийн байгууллагад хандсанаар эрлийн ажиллагаа орон даяар эхэлсэн билээ. Албаны хүмүүс охиныг амьд олох найдвар тун бага гэдгийг хэлж байгаа юм. 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж