“Эрдэнэс Тавантолгой” ХХК “Тавантолгой төмөр зам”-ын хэдэн хувийг эзэмших вэ? | News.MN

“Эрдэнэс Тавантолгой” ХХК “Тавантолгой төмөр зам”-ын хэдэн хувийг эзэмших вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХХК “Тавантолгой төмөр зам”-ын хэдэн хувийг эзэмших вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХХК “Тавантолгой төмөр зам”-ын хэдэн хувийг эзэмших вэ?

Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж, 2018 оны ногдол ашгаа бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах болсноо мэдэгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд өнгөрсөн жил өндөр ашиг орлоготой ажилласан, татвар хураамжаа төлөөд, 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлдсэн тооцоо гарсан.  Энэ оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 193,5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа ч мөн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ХЭХ-ын өмнөх өдөр мэдээлээд амжлаа. Энэ бүх тоон үзүүлэлт монголчууд “Эрдэнэс Тавантолгой” гэж удахгүй Эрдэнэтийг ардаа хол орхих бас нэг “саалийн үнээ”-тэй болсныг мэдрүүлж буй. Хэвлэлд ил болсон, эдийн засагчдын тооцож гаргасан тооцооллоор тус компани өнгөрсөн оны ашгаасаа нэгж хувьцаанд 25-50 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой байв. ТУЗ нь нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргасан ч ҮАБЗ-ийн зөвлөмж чиглэл, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу иргэдэд бэлэн мөнгө тараахгүй, харин төмөр зам ба бусад том төсөл, бүтээн байгуулалтдаа ашгаа зарцуулахаар болж, энэ шийдвэрийг ч иргэдийн зүгээс төдийлөн эсэргүүцсэнгүй. Зарим нэг ТББ, эдийн засагч нэртэй улстөрчид “Иргэдэд ногдол ашиг өгөх амлалтаасаа буцлаа,  жагсана, тэмцэнэ” гэж улс төрийнхөө гол сэдвээ болгохыг хичээж байгаа болов ч иргэдийн ч, эдийн засгийн ч, “Эрдэнэс Тавантолгой”-н ч ирээдүйгээ бодвол ногдол ашиг гэх бэлэн мөнгө тараах нь алсдаа үр ашиггүй гэдгийг олон эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид илэрхийлж, санал нийлж байх шиг байна.

Гэхдээ иргэдэд очих ёстой ногдол ашгийг оруулсан төсөлдөө хөрөнгө оруулалт хэлбэрээр хувьцаа эзэмшүүлэх байдлаар худалдан авах ёстой гэсэн санааг зарим эксперт гаргажээ. Тийм боломж бий юу? Компанийн тухай хуулийн  46.7-д “Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно” гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК нь өөрийн жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн давуу эрхийн хувьцаагаар хуваарилах нөхцөл боломжийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн хүрээнд судалж эхэлсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, иргэдэд өгөөгүй ногдол ашгийн төлбөрт Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын компаниудын хувьцааг өгнө гэсэн үг. Энэ нь ч эдийн засагтаа төдийгүй иргэдэд ашигтай тусна. Учир нь, төмөр зам бол өөрөө өгөөжтэй салбар. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гэхэд л долоохон жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоо байдаг. Тийм болохоор иргэдэд 26800 төгрөг нэг удаа өгснөөс ашигтай ажиллах нь тодорхой өөр нэг компанийн хувьцаа эзэмшүүлэх нь зөв сонголт байж мэднэ. Товчхондоо “Эрдэнэс Тавантолгой” төмөр замд хөрөнгө оруулж, тэр хөрөнгөндөө таарсан хувийг үнэт цаас хэлбэрээр Тавантолгой төмөр зам компаниас эзэмшинэ. Энэ нь 1072 хувьцаа эзэмшдэг иргэдэд ч хамааралтай болж, төмөр замын компанид давхар хувь эзэмшигч болно гэсэн үг. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийн үндсэн ашиг болон дагалдах үр ашигтай төслүүдээс орох ашиг гэсэн байдлаар давхар ашиг хүртэх хэлбэр нь маргаашийн бодит өгөөжийг тооцсон тооцоолол байх боломжтой гэж харагдаж байна.

Д.ЭНХБАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЛУЙВАР 2019-05-07 202.126.89.112

хэрвээ ТТ-н ногдол ашгийг иргэдэд өгөхгүй бол ЗУУНЫ ЛУЙВАР болж, төр ЗУУНЫ ЛУЙВАРЧИН болно, харин , тэр ногдол ашгийг хэрхэн олгох уу гэдэг бол хоёрдах асуудал, хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа олгох бол байж болох хувилбар

Avatar

Зочин 2019-05-07 202.131.242.254

800 тэрбум төгрөгөөр шороо овоолж, салхинд хийсгэж байхаар Улаанбаатарт сургууль, цэцэрлэг, засмал зам, усан бассейн, цэцэрлэгт хүрээлэн барьвал ард түмэнд өгөөжтэй.

Avatar

zochin 2019-05-07 202.9.42.197

Tetgevriinhen bolon oyutnuud huvitsaagaa belen mungu helbereer avchihsan odoo yu gej dahin huvitsaa uguh ve bi ch gesen 3jiliin umnu 300garui h huvitsaagaa 300000 tugrug bolgood avaad hereglechihsen tegeed dahiad huvitsaa avna geed yavj baih yum uu ugui l baihgui yu

Avatar

иргэн 2019-05-07 202.9.43.155

Иргэдэд төмөр замын увьцаа эзэмшүүлнэ гэдэг зөв л асуудал байна. Хамгийн гол нь Наранбаатар эдийн засгчийн яриад байгаа нэгч хувьцааны ашиг хэд болчихвоо гэдгийг л сайн тогтож наг мөр болгохгүй бол чихрийн цаас долоолгосон аятай юм болохвий гэдэг болгоомжлол хувьцаа эзэмшигчидэд байна.

Avatar

с 2019-05-07 182.160.38.163

Нэг сая төгрөгөө авсан Тэтгэвэрийн хөгшчүүлд 1072 хувьцаа байгаа юу ? гэж ЖДҮ – чин УИХ, ЗГ -аас асуугаарай гэж хөгшчүүл захиж байна. Тэтгэвэрийнхнээс Төр засаг нэг сая байтугай мөнгө саасан шүү дээ. НДаатгал, ЭМД, амь зогоох төдий тэтгэвэр өгч байгаа Төр засаг үүн дээр анхаарч байгаа бхаа. Тэтгэвэрийнхны 1072 хэвээрээ байгаа шүү.

Avatar

Зочин 2019-05-07 103.57.94.52

strategiin buh ordoo gurvan say hund ezemshuuleed ashigaaraa oiriin heden jild tomor zam zes hailuulah uildver gangiin uildver nuurs hiimiin uildver cahilgaan stancad horongoo oruulaad coohon mongolchuudiig mash bayn saihan amidruulj bolon ene shiidveriig ene zasagiin gazar eronhiilegch ih hural gargaj chadval ard tumen mash ih bayrlandaa tegehgui bol buh ajil oyu tolgoi shig mongotei gadan dotnii mongo huulegchdiin togloom bolood duusan

Avatar

очир 2019-05-07 202.131.234.194

Иргэд ээ, Төмөр замын болон бусад томоохон бүтээн байгуулалтад ноогдол ашгаа оруулах нь ирээдүйн том хөрөнгө оруулалт шүү. Эх орондоо ч хэрэгтэй, та бидэнд ч хэрэгтэй. Одоо 26800 төгрөг авлаа гээд дэлгүүрт ороод л жаххан хүнсний зүйл аваад л дуусаа шүү дээ.

Avatar

Зочин 2019-05-07 103.57.94.52

ard tumendee zuun huvi ogooshee huvicaa gargaad yaduu mongolchuud avch chadahgui shuudee heden mongotei hunii toglolt bolood duusan

Avatar

Зочин 2019-05-07 66.181.182.10

10 жилд х. оруулалтаа 100 % нохох ТТ – н цахилгаан станцад л хоронго оруулалт хиймээр байгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж