“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99 мянга 999 төгрөгийн үнэтэй

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99 мянга 999 төгрөгийн үнэтэй

“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99 мянга 999 төгрөгийн үнэтэй

Дэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок  концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.

Энэхүү тоглолт нь тус хамтлагийн анхны тоглолт бөгөөд дэлхийн бусад улсаар тоглогдох аялан тоглолтуудын эхлэл болж байгаагаараа онцлог юм. “The Hu” хамтлаг тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн /2019.05.07/ зарагдаж эхэлж байгаа бөгөөд тасалбарын үнэ 99 мянга 999 төгрөгийн үнэтэй ажээ. Мөн www.ticket.mn онлайнаар шууд зарагдана.

Хамтлагийн залуус тун удахгүй Европын орноор аялан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Тэдний Европ дахь аялан тоглолт ирэх зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхлэх бол долдугаар сарын 6-нд сүүлчийн тоглолтоо хийх юм байна. Аялан тоглолтын тасалбар тавдугаар сарын 3-наас эхлэн худалдаанд гарчээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж