Дэлхийн 31 оронд 436 цөмийн цахилгаан станц ажилладаг ажээ. Манай улсад ч гэсэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэн Цөмийн энергийн станцтай болох боломж бий. Өөрөөр хэлбэл Цөмийн энергийн станцыг ажиллуулах хэмжээний ураны нөөц Монголд хангалттай байгаа юм. Тиймээс өчигдөр Цөмийн энергийн газраас манай улсын нэртэй эрдэмтдийг урьж ,Цөмийн энергийн станцыг барьж байгуулах талаар анх удаа зөвлөлдлөө. Зөвлөлдөх уулзалтад академич О.Төмөртогоо, Д.Доржготов, доктор С.Дэмбэрэл, Б.Эрдэв, М.Бум-Аюуш, С.Баяннасан, профессор С.Даваа, С.Энхбат нар оролцсон байна. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн ачааллыг багасгах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх Цөмийн энергийн станцыг хэрхэн барьж байгуулах талаар эрдэмтэд санал болоо солилцжээ. Манай улсын хувьд 2012 оноос цөмийн энергийн станцыг байгуулж байгуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Ингээд 2017 оноос ашигалх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Эрдэмтэд Дорнод Дорноговь аймгийн нутагт цөмийн энергийн станц барих нь зүйтэй гэж үзжээ.Хүн амын нягтшил багатай, газар хөдлөлийн идэвхигүй бүс, газрын гадарга нь тэгш, үер усны давтамж бага газарт Цөмийн энергийн станцийг барьж байгуулах учиртай. Харин мэргэжлийн боловсон хүчин хангах асуудлаар МУИС-иас анхаарч магистр, докторантыг өндөр хөгжилтэй сургахаар захиалга өгөөд байгаа юм байна.
Д.Цээнэ