ОХУ-д химийн үйлдвэр дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

ОХУ-д химийн үйлдвэр дэлбэрэв

ОХУ-д химийн үйлдвэр дэлбэрэв

ОХУ-ын Онцгой байдлын сайдын мэдээлснээр, өнгөрсөн ням гариг (2019.05.05)-т химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас гурван хүн амиа алджээ. Дэлбэрэлт болох үед дөрвөн хүн байснаас 3 нь газар дээрээ амиа алдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү химийн үйлдвэр “Уралхим” компанийн өмч байжээ. “Дэлбэрэлтээс үүдсэн утаа агаарын чанарт  ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Манай мэргэжилтнүүд агаарын чанарт байнга хяналт тавьж байна” гэж холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Ямартай ч тус үйлдвэрийн эзэд дэлбэрэлтийн шалтгааныг тогтоож, дахин ийм осол гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллаж буй юм байна.

Эх сурвалж: Moscowtimes
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж