Нүүрс тээврийн жолооч их хэмжээний чихэр өвс, адууны хагас боловсруулсан өлөн гэдэс хилээр гаргах гэж байсныг гаалийн байцаагчид илрүүлжээ.
Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт буюу тавдугаар сарын 4-нд Гашуунсухайт дахь боомтын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” хариуцлагатай хувьцаат компанийн 8294 ӨМА улсын дугаартай "Норд бенз" маркийн автомашиныг жолоодон, улсын хил нэвтэрсэн байна.
Энэ үеэр тэрбээр чиргүүлтэй нүүрсний дунд долоон шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлж, хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Холбоотой мэдээ