Монгол Улс, Энэтхэг улсын Батлан хамгаалах яам хоорондын уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Монгол Улс, Энэтхэг улсын Батлан хамгаалах яам хоорондын уулзалт болж байна

Монгол Улс, Энэтхэг улсын Батлан хамгаалах яам хоорондын уулзалт болж байна

Монгол Улс, БНЭУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын ес дэх удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Уулзалтад манай улсаас Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид, БНЭУ-ын талаас БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Мохиндер Пратан Сингх, БНЭУ-ын БХЯ-ны Төлөвлөлт хариуцсан Тэргүүн Төрийн нарийн бичгийн дарга Бхарат Кера, БНЭУ-ын БХЯ-ны Олон улсын бодлогын газрын зөвлөх, хурандаа Сачин Мехта, БНЭУ-ын Хуурай замын цэргийн штабын газрын дарга, бригадын генерал Навин Сачдева тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Талууд хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тэд хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, энхийг сахиулах болон тусгай хүчний хамтарсан сургалт, дадлага хийх, англи хэлний сургалтад хамруулах, мэдээллийн технологи, цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг өргөн цар хүрээнд ярилцлаа.

Мөн хоёр улсын Зэвсэгт хүчний тусгай хүчний анги, салбаруудын хамтарсан “Нүүдэлчин заан” сургуулийг өнөө жил БНЭУ-д зохион байгуулахаар харилцан тохиролцов. Түүнчлэн Зөвлөлдөх уулзалтын үеэр БНЭУ-ын БХЯ-ны буцалтгүй тусламжаар Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх хүрээнд цэргийн зориулалтын иж бүрэн 50 ширхэг шүхрийг манай улсын талд хүлээлгэж өгсөн юм.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж