Египет улс цохилт өгсний улмаас Газын зурваст нөхцөл байдал хурцаджээ. Одоогийн байдлаар тус улсын пуужингийн довтолгооноос болж 23 хүн амиа алдаад байгаа аж. “Хамас” телевизийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн бямба гаригаас Израйлийн нутаг дэвсгэр рүү 600 орчим пуужин харважээ. Тиймээс Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Газын зурвас руу чиглэсэн дайралтаа улам эрчимжүүлнэ” гэж мэдэгджээ.
Израйлийн тал 150 орчим пуужин агаарт устгасан ч байдал хурцадмал хэвээр байгаа аж. Мөн Израйлийн эрх баригчид “дайны голомт”-оос 40 км тойрогт байрласан бүх сургуулийг хаажээ.
Сөргөлдөөнөөс болж амиа алдагсад
Эх сурвалжийн мэдээлснээр, Израйль болон Газын зурвас орчим амиа алдсан хүмүүсийн тоо 29-д хүрсэн байна. Тиймээс НҮБ-аас хоёр талд мөргөлдөөнөө яаралтай зогсоож шархадсан хүмүүст тусламж үзүүлэх боломж олгохыг шаарджээ. Израйлийн цэргийн арми “Хамас” бүлэглэлийн командлагч Хамед Хамдан Ал Ходариг устгаж байж энэ дайн дуусна хэмээн үзэж буй аж.
Пуужингийн дайн хэрхэн эхэлсэн бэ?
Өнгөрсөн баасан гаригт Израйль болон Газын зурвас хоорондын зэвсэггүй бүсэд Палестины буутай эдгээд нэвтэрч, хоёр израйль цэргийг шархдуулжээ. Үүнээс үүдэж Израйль Газын зурваст хариу цохилт үзүүлснээр талуудын дайн эхэлсэн аж.
Хэр хэмжээний уршиг тарив?
Хоёр талын энэхүү мөргөлдөөн 2014 оны 7-8 сард болсон мөргөлдөөнөөс хойшхи хамгийн том нь дайсагнал юм. Сүүлийн жилүүдэд палестинчууд Израйль улсаас хүүхэд хулгайлах нь нэмэгджээ. Мөн Палестины босогчид 67 израйль цэргийн аминд хүрсэн байна. Тиймээс бага багаар хуримтлагдсан талуудын өш хонзон дайны галыг эхлүүлжээ. Энэхүү дайны уршгаар Палестины талаас 2251 хүн амиа алдсаны 1462 нь энгийн ард байсан аж. Хоёр тал дайсагналынхаа хүрээнд нийт 4500 орчим пуужин хөөргөснийг НҮБ-аас мэдээллээ.
Эх сурвалж: BBC
Х.ДАВААСАМБУУ