Томилолт: Төрийн алба согтуу байж болохгүй | News.MN

Томилолт: Төрийн алба согтуу байж болохгүй

Томилолт: Төрийн алба согтуу байж болохгүй

Томилолт: Төрийн алба согтуу байж болохгүй

Манай сурвалжлагч Ж.Нямсүрэн орон нутгаас мэдээлж байна.


Энэ үгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Чингис хотын төрийн албан хаагчидтай уулзах уулзалт Хан Хэнтийн чуулгын байранд эхэлсэн юм. “Иргэдээ хүндэлж байж өөрөө хүндлүүлнэ. Төрийн албан хаагч иргэдээ алагчилсан харилцаатай, төр иргэдээ алагчилсан бодлоготой байж таарахгүй”-г тэрбээр танхим дүүрэн суугаа төрийн албан хаагчдад хандан хэлсэн юм.

Ардын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг танилцуулахдаа Засгийн газрын тэргүүн “МАН засгийн эрхэнд гарснаас хойш, 2018, 2019 онд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг шат дараалан” нэмснийг тодотгов. Хүн төвтэй засаглал, хүн төвтэй бодлогын хүрээндээ 2020 онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бодлого барьж байгаа аж.

Бусдаас хараат бус эдийн засагтай байх бодлогын хүрээнд:

  1. Хүнсний
  2. Эрчим хүчний
  3. Бензин, шатахууны хараат бус байх төсөл хөтөлбөрийг Ардын засгаас хэрэгжүүлж эхэлснийг онцлов.

Монгол Улс ОХУ-аас эрчим хүч, шатахуун худалдан авдаг. Шатахууны 98 хувийг Оросоос, хоёр хувийг Хятад болон Солонгосоос импортлодог. Үүнд жилдээ нэг тэрбум ам.доллар зарцуулдаг аж.  Тиймээс Монголдоо шатахуунаа үйлдвэрлэхээр Дорноговийн Алтанширээтэд нефть боловсруулах үйлдвэр барих ажил урагштай байгааг хэллээ.

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний ажил үүрэг, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулахын тулд Ерөнхий сайд Чингис хотын төрийн албан хаагчдад  хэд хэдэн зүйлсийг анхаарч ажиллахыг санууллаа.

Холбоотой мэдээ

Томилолт: Ерөнхий сайд Хэнтийд, хэнтийчүүд Ерөнхий сайдад

Томилолт: Ерөнхий сайд Хэнтийд, хэнтийчүүд Ерөнхий сайдад

  • Орон нутгийн төсвийг үр ашигтай ажиллуулах
  • Онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах
  • Үр ашиггүй найр наадам хийх
  • Ажлын байран дээр архидан согтуурахгүй байх
  • Алтан цаг, үзгээр гоёхгүй байх
  • Даруухан ёс зүйтэй ажиллах
  • Ажлыг цаг тухайд нь хийх
  • Цаг баримтлах,
  • Төрийн алба саруул, согтуу байж болохгүйг
  • Хүнээ олон жил орхидуулсан, одоо анхаарч ажиллах ёстойг санууллаа.

Төрийн албан хаагч нар иргэдийнхээ амьдрал дунд орж ажиллаж байж иргэддээ хүрсэн шийдвэр гардгийг, төрийн албан хаагчдаас ёс суртахуун, ажлын хариуцлага байнга нэхэж ажиллахаа Ерөнхий сайд анхааруулснаар уулзалт дууссан юм. Засгийн газрын тэргүүний зүгээс Чингис хотын 103 төрийн албан хаагчийн ипотекийн зээлийн асуудлыг шийдэж өгөхөө амлалаа.

ХЭНТИЙД СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛ ИХ БАЙНА

Хэнтий аймгийн нэгдүгээр үндэсний лаборатори сургууль 1923 онд байгуулагдсан. Сургуулийн байр нь 1961 онд баригдсан, одоо таазнаасаа эхлээд нуралт үүсч, анги танхимынх нь шал хуучирч мууджээ. Сургуулийн захирал Х.Алтанцэцэг 920 хүүхдийн сургууль барьж өгөхийг Ерөнхий сайдаас аминчлан хүссэн. Тус сургуульд 2665 хүүхэд суралцдаг, хоёр ээлжээр хичээллэдэг. 142 багш, ажилчинтай. Үүний 80 хувь залуу багш нар ажээ.

Хэнтийчүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл асар өндөр байгааг Чингис хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар ярьж байна. Бусад аймгаас сүрьеэгийн өвчлөл 1.6 дахин их. Сүүлийн нэг сарын дотор гэхэд 10 хүн сүрьеэгээр өвчилснийг илрүүлжээ. Сүрьеэгийн өвчлөл нэмэгдсэн, энэ нь Монголын эрүүл мэндийн салбарын тулгамсан асуудлын нэг болжээ. Сүрьеэг ядуурлын өвчин гэдэг.

Орон нутагт ажиллаж байгаа эмч нарын чадавх эрс сайжирсныг Хэнтийн аймгийн нэгдсэн эмнэлэгт шөрмөс залгах эмчилгээ хийгддэг болсон сайхан мэдээнээс харж болох билээ. Саяхан гэхэд хүний гарын таван хурууны шөрмөсийг амжилттай залгасан байна. Заавал хот руу өвчтөнөө явуулалгүйгээр зарим нэг мэс засал, нарийн мэргэжлийн эмчилгээ оношилгоог аймагтаа хийх болсныг эмнэлэгт үзүүлэхээр ирсэн н.Батцэнгэл бүсгүй ярив.

Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр Хэнтий аймгийн онцгой байдлынхан Оросоос орж ирсэн түймрүүдийг үүлэнд нөлөөлөх замаар унтраажээ. Цаашид гал түймрээс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Засгийн газрын тэргүүн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

Хэнтий аймгийн бөөний захаар ороход худалдан авалт муудсан талаар төвийн иргэд шүүмжилж байна. Ялангуяа махны худалдан авалт буурсан, нэг килограмм үхрийн мах Чингис хотод 12 мянган төгрөг байна. Махны худалдагч Б.Оюун-Эрдэнийн ашиг эрс буурсан бол хүнсний ногоо зардаг Л.Сүхбаатарынх эсрэгээсээ өсчээ. Хөдөөд хүртэл мах яагаад үнэтэй байгааг асуухад хятадууд их хэмжээгээр худалдан авч нөөцлөөд, хууль бусаар гаргаж байж магадгүй хэмээн хардаж буйгаа нуусангүй. Эсрэгээрээ энэ жил ноолуур 130 мянга хүрсэн, мал, махны үнэ өссөн, малчдад урамтай байгааг Жаргалтхаанд Ерөнхий сайд уулзалт хийх үеэр хажууд суусан хоёр эмэгтэй ярьж байсан билээ.

Ерөнхий сайдын томилолт үргэлжилж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-06 202.9.44.109

Оюун-эрдэнэ та 2-н тоглолт худлаа шүү!!! Толгой хоосон этгээдүүдийн цаг зуурын тоглоом болсооргүй байна. Н.Энхбаярыг дэмжнэ.

Avatar

Зочин 2019-05-06 202.9.44.109

ЭРҮҮЛ Ч ХУДАЛЧ ЭТГЭЭД БҮР ХЭРЭГГҮЙ.

Avatar

зочин 2019-05-06 202.9.44.109

УЛС ОРНОО, ИРГЭДД, АРД ТҮМНЭЭ, ГАЗАР ШОРОО БАЯЛАГААА ГЭХ ТУЙЛБАРТАЙ, ШУДРАГА ТОГЛОЛТ ХЭРЭГТЭЙ!!!! ЖҮЖИГ ХЭРЭГГҮЙ!!!!

Avatar

Зочин 2019-05-06 203.91.115.40

Энхбаярыг дэмжинэ

Avatar

ЗОЧИН 2019-05-06 202.126.89.92

БУШУУХАН НАМБАРЫН ХҮҮГ ГАРГАЖ ЭБЭ-г БАРЬЖ ХОРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА…

Avatar

МАН 2019-05-06 202.126.89.92

ХЭНТИЙД ХҮРЭЛСҮХИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА МАН-д АЖИЛЛАЖ БАЙГАА НӨХДҮҮД НЬ ДААНЧ ,,,,,,,,!!!!!!!!!! ИЙМ Л ДЭЭ…

Avatar

зочин 2019-05-06 202.126.89.92

дараа илэрч байсныг орон нутгийн удирдлага улстөржин намчирхаж нэгнээ хамгаалаж /зөрчилгүй / гэж зохих дээд шатандаа мэдээлдэг зохисгүй үйлдлээ зогсоох шаардлагтай..Сонгууль ойртохоор баячуудад долигнож намдаа хандив цуглуулдаг заншилтай…ИЙМРХИЙ ӨӨДГҮЙ АРЧААГҮЙ БАЛИАР ЗАВААН БАЙДЛАА ЗОГСООХГҮЙ БОЛ -сонгуульд оролцоод хэрэггүй биздээ..ХЭНТИЙН ЭМГ-т ойрын хугацаанд АТГ-с шалгалт оруулвал мөнч их юм гарна даа…

Avatar

Зочин 2019-05-06 202.126.89.92

МАН–н даргын хувьд ганцхан зүйлийг үнэн хэлжээ…ХЭНТИЙН МАН – бол хүмүүсээ баян ядуугаар нь алагчилаж үздэг учраас маш олон хүнээ хаяж гээж орхигдуулсан бөгөөд ховын үгэнд үнэмшиж албан ажилтайгаа хутгадаг..Сонгууль ойртохоор иргэдийнхээ эрүүл мэндийг учиргүй их анхаарч хайр зарлан хэдэн эмч нараа хөдөө сумдруу үзлэгээр хөөдөг дүр эсэгсэн жүжиглэлээ зогсоох хэрэгтэй…Төсөвийн байгууллагын агентлаг хэлтэсийн зарим дарга нар төсөвийн мөнгөнөөс хууль бусаар хумсалдаг нь АУДИТ-н шалгалтаар удаа

Avatar

Зочин 2019-05-06 66.181.161.14

Тэгээд хүнс, цахилгаан, бензин гурвых нь үнэ л өсөөд байх юм. Уг нь доллараас хараат бус болчихвол энэ 3 нь дагаад буучихна л даа.

Avatar

hentiin huu 2019-05-06 103.242.47.70

hentiichuud Hurelsuhee demjih bolnoo.,…manangiinhan sandarch bna daa,.. hussen ch es hussen ch 42 t garah ni todorhoi

Avatar

Зочин 2019-05-06 64.119.23.146

Хүрэлсүх ээ та Сонгууль дөхөхөөр ирж худлаа донгодохоо боль. Наад Оюун-Эрдэнэ чинь Оюунбаатарын төлөө ажиллаж байгаа. Та ирвэл гарахгүй ээ. Тэгээд ч Оюунбаатар даргын Хэнтий аймагт Өндөрхаанд хийсэн бүтээсэн зүйлийг бид мартаагүй байгаа. Таныг лав гаргахгүй. Та бол бидний боломжийг хулгайлдаг ЖДҮ-гийн эцэг хүн шүү дээ. Бид 8 жилд нэг харагддаг биш өдөр бүр бидэнтэйгээ байдаг Оюунбаатар шиг хүнийг сонгоно.

Avatar

Зочин 2019-05-06 103.57.95.246

махны үнийн тал дээр анхаарахгүй байгаа нь ямар учиртай юм бэ

Avatar

Зочин 2019-05-06 49.0.213.241

Урд хөршөө эко тансаг махаар хооллох бодлоготой юм шиг байгаан. Малчдыг дэмжиж байгаа нэртэй өнөө хэд нь хэдэн төгрөг ахиу өгч байдгаар нь хятад ченжүүдэд махаа өгчинө хотынхонд хоол олдохоо болиод байна.

Avatar

Зочин 2019-05-06 103.57.95.246

үнэхээр шударга биш юмаа гэхэд ядаж хүнд гай болж төвөг удаж муу юмнуудыг өөд нь татахгүй хүн энд тэнд олоод томилчихож чадахгүй байна даа

Avatar

Рэнро 2019-05-06 103.229.120.65

Татварын ерөнхий гмзрын дарга Заяабал таны нэр барьж Тэнгис гээд нөхөртэй нийлж их юм хийж байгаа шүү.

Avatar

Xuk 2019-05-06 103.57.92.238

Songuuliin surtalchilgaaa xiixee ZOgSOOoooo….xuuligui aashilj amlalt uguud xuulia zurchixuu Zogsooyoooooo

Avatar

Төрийн албан хаагчид авлигач байж бүр болохгүй, У.Хүрэлсүх ээ. 2019-05-06 202.126.89.7

Төрийн алба хаагчид албан тушаалаа ашиглан хөлжиж болохгүй.Хүрэлсүх ээ, чи тийм л сүрхий юм бол өөрийнхөө курсийн анд БХЯ-ны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр гэгч насаараа төрөөс төрсөн авлигачийн цээрлүүлээч ээ.Чадахгүй л байхгүй юу даа.

Avatar

Zochin 2019-05-06 202.126.89.7

Alham tytamdaa jiriin gemgui toriin ajiltnuud ruu undesgui dairnaa…balai hoodon tolgoi

Avatar

ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮДСЭН Л ДЭЭ... 2019-05-06 175.38.64.204

ТОПОРЫН ДАРГА НАРТАА ТАРААСАН ЖДҮГЭЭР ХЭДЭН МОНГОЛ АМЬЖИРГААГАА ДЭЭШЛҮҮЛЖ, ХҮРЭХ ЁСТОЙ ХҮНДЭЭ ХҮРСЭН БОЛ ЭДИЙН ЗАСАГ ОВОО ӨНДИЙГӨӨД ИРЭХ БАЙСАН ГЭЖ БОДОГДОХ…

Avatar

зочин 2019-05-06 66.181.161.32

хэнтийчүүд дандаа согтуу байдгын шдээ

Avatar

Хүннү 2019-05-06 202.179.24.212

Чингис гэж хот байхгүй Өндөрхаан гэж хот байна. УИХ-д Хэнтийчүүд хүсэлтээ гаргаад Өндөрхааныг Чингис болгон батлуулж болно. Газар нутгиын нэрийг УИХ баталдаг хуультай, иймд хуулиа сахи.

Avatar

Зочин 2019-05-06 59.153.112.130

14 тэрбум аар мөнч их казинодсон доо

Avatar

Зочин 2019-05-06 59.153.112.130

юу ярьж байгаагаа ер нь мэддэг болов уу . боловсрол .. бодовсрол бас дахин боловсрол

Avatar

Зочин 2019-05-06 59.153.112.109

МАХНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЧИХААД ИРГЭД ДЭЭД ЗЭРГЭЭР БУХИМДАЛТАЙ БАЙХАД ХЭНТИЙ АЙМАГТ ТЭНҮҮЧЛЭЭД ЯВЖ БАЙХ ГЭЖ. ЁСТОЙ Л БАРДАМ АМ, ШАЛДАН ГУЯ ЮМ ДАА. ЭЛБЭГДОРЖТНЫ ХЭЛСЭНЧЛЭН СҮРЖИГНЭХЭЭ Л БОЛЧИХ Л ДОО. ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ТӨРИЙН АЛБА СОГТУУ

Avatar

Зочин 2019-05-06 66.181.161.61

Оортоо ямар ч итгэлгуй байна чацга царай шаачиж их айж байна

Avatar

Зочин 2019-05-06 49.0.213.114

Дандаа л нэг сүрхий юм ярьж нэг их хүн айлгасан загнасан хүн, өөрөө олигтойхон биеэ авч явчихдаг болсон хойноо бусдыг сургах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-05-06 182.160.2.115

Хоосон сүржигнэх юм даа, манай ес.

Avatar

Зочин 2019-05-06 66.181.187.59

Намбар гуайнхаа хүүг барах уу. Бялба нухуулна даа яана даа

Avatar

Зочин 2019-05-06 49.0.213.114

Намбарын Энхбаяр чинь Монголд авилгалыг хөгжүүлсэн "Авилгын загалмайлсан эцэг" нь гэдгийг мартсан уу

Avatar

Зочин 2019-05-06 59.153.112.109

НАМБАРЫН ХҮҮГ ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-05-06 66.181.161.109

Ooroo sogtuugaar tsagdaagiin alban haagchig zam deer zodoj bsn gsn bizdee. Bainga l hun amitan daramtalj yvdag ooroo

Avatar

Зочин 2019-05-06 103.212.117.146

42-r toirgiin songuuliin ajil eheljee. Ene hun avch baij setgel hanah biz ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж