Томилолт: Төрийн алба согтуу байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Томилолт: Төрийн алба согтуу байж болохгүй

Томилолт: Төрийн алба согтуу байж болохгүй

Манай сурвалжлагч Ж.Нямсүрэн орон нутгаас мэдээлж байна.


Энэ үгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Чингис хотын төрийн албан хаагчидтай уулзах уулзалт Хан Хэнтийн чуулгын байранд эхэлсэн юм. “Иргэдээ хүндэлж байж өөрөө хүндлүүлнэ. Төрийн албан хаагч иргэдээ алагчилсан харилцаатай, төр иргэдээ алагчилсан бодлоготой байж таарахгүй”-г тэрбээр танхим дүүрэн суугаа төрийн албан хаагчдад хандан хэлсэн юм.

Ардын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг танилцуулахдаа Засгийн газрын тэргүүн “МАН засгийн эрхэнд гарснаас хойш, 2018, 2019 онд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг шат дараалан” нэмснийг тодотгов. Хүн төвтэй засаглал, хүн төвтэй бодлогын хүрээндээ 2020 онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бодлого барьж байгаа аж.

Бусдаас хараат бус эдийн засагтай байх бодлогын хүрээнд:

  1. Хүнсний
  2. Эрчим хүчний
  3. Бензин, шатахууны хараат бус байх төсөл хөтөлбөрийг Ардын засгаас хэрэгжүүлж эхэлснийг онцлов.

Монгол Улс ОХУ-аас эрчим хүч, шатахуун худалдан авдаг. Шатахууны 98 хувийг Оросоос, хоёр хувийг Хятад болон Солонгосоос импортлодог. Үүнд жилдээ нэг тэрбум ам.доллар зарцуулдаг аж.  Тиймээс Монголдоо шатахуунаа үйлдвэрлэхээр Дорноговийн Алтанширээтэд нефть боловсруулах үйлдвэр барих ажил урагштай байгааг хэллээ.

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний ажил үүрэг, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулахын тулд Ерөнхий сайд Чингис хотын төрийн албан хаагчдад  хэд хэдэн зүйлсийг анхаарч ажиллахыг санууллаа.

Холбоотой мэдээ

Томилолт: Ерөнхий сайд Хэнтийд, хэнтийчүүд Ерөнхий сайдад

Томилолт: Ерөнхий сайд Хэнтийд, хэнтийчүүд Ерөнхий сайдад

  • Орон нутгийн төсвийг үр ашигтай ажиллуулах
  • Онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах
  • Үр ашиггүй найр наадам хийх
  • Ажлын байран дээр архидан согтуурахгүй байх
  • Алтан цаг, үзгээр гоёхгүй байх
  • Даруухан ёс зүйтэй ажиллах
  • Ажлыг цаг тухайд нь хийх
  • Цаг баримтлах,
  • Төрийн алба саруул, согтуу байж болохгүйг
  • Хүнээ олон жил орхидуулсан, одоо анхаарч ажиллах ёстойг санууллаа.

Төрийн албан хаагч нар иргэдийнхээ амьдрал дунд орж ажиллаж байж иргэддээ хүрсэн шийдвэр гардгийг, төрийн албан хаагчдаас ёс суртахуун, ажлын хариуцлага байнга нэхэж ажиллахаа Ерөнхий сайд анхааруулснаар уулзалт дууссан юм. Засгийн газрын тэргүүний зүгээс Чингис хотын 103 төрийн албан хаагчийн ипотекийн зээлийн асуудлыг шийдэж өгөхөө амлалаа.

ХЭНТИЙД СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛ ИХ БАЙНА

Хэнтий аймгийн нэгдүгээр үндэсний лаборатори сургууль 1923 онд байгуулагдсан. Сургуулийн байр нь 1961 онд баригдсан, одоо таазнаасаа эхлээд нуралт үүсч, анги танхимынх нь шал хуучирч мууджээ. Сургуулийн захирал Х.Алтанцэцэг 920 хүүхдийн сургууль барьж өгөхийг Ерөнхий сайдаас аминчлан хүссэн. Тус сургуульд 2665 хүүхэд суралцдаг, хоёр ээлжээр хичээллэдэг. 142 багш, ажилчинтай. Үүний 80 хувь залуу багш нар ажээ.

Хэнтийчүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл асар өндөр байгааг Чингис хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар ярьж байна. Бусад аймгаас сүрьеэгийн өвчлөл 1.6 дахин их. Сүүлийн нэг сарын дотор гэхэд 10 хүн сүрьеэгээр өвчилснийг илрүүлжээ. Сүрьеэгийн өвчлөл нэмэгдсэн, энэ нь Монголын эрүүл мэндийн салбарын тулгамсан асуудлын нэг болжээ. Сүрьеэг ядуурлын өвчин гэдэг.

Орон нутагт ажиллаж байгаа эмч нарын чадавх эрс сайжирсныг Хэнтийн аймгийн нэгдсэн эмнэлэгт шөрмөс залгах эмчилгээ хийгддэг болсон сайхан мэдээнээс харж болох билээ. Саяхан гэхэд хүний гарын таван хурууны шөрмөсийг амжилттай залгасан байна. Заавал хот руу өвчтөнөө явуулалгүйгээр зарим нэг мэс засал, нарийн мэргэжлийн эмчилгээ оношилгоог аймагтаа хийх болсныг эмнэлэгт үзүүлэхээр ирсэн н.Батцэнгэл бүсгүй ярив.

Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр Хэнтий аймгийн онцгой байдлынхан Оросоос орж ирсэн түймрүүдийг үүлэнд нөлөөлөх замаар унтраажээ. Цаашид гал түймрээс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Засгийн газрын тэргүүн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

Хэнтий аймгийн бөөний захаар ороход худалдан авалт муудсан талаар төвийн иргэд шүүмжилж байна. Ялангуяа махны худалдан авалт буурсан, нэг килограмм үхрийн мах Чингис хотод 12 мянган төгрөг байна. Махны худалдагч Б.Оюун-Эрдэнийн ашиг эрс буурсан бол хүнсний ногоо зардаг Л.Сүхбаатарынх эсрэгээсээ өсчээ. Хөдөөд хүртэл мах яагаад үнэтэй байгааг асуухад хятадууд их хэмжээгээр худалдан авч нөөцлөөд, хууль бусаар гаргаж байж магадгүй хэмээн хардаж буйгаа нуусангүй. Эсрэгээрээ энэ жил ноолуур 130 мянга хүрсэн, мал, махны үнэ өссөн, малчдад урамтай байгааг Жаргалтхаанд Ерөнхий сайд уулзалт хийх үеэр хажууд суусан хоёр эмэгтэй ярьж байсан билээ.

Ерөнхий сайдын томилолт үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж