А.Сүхбат аваргын нэрэмжит барилдаантай

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

А.Сүхбат аваргын нэрэмжит барилдаантай

А.Сүхбат аваргын нэрэмжит барилдаантай

Монгол Улсын Дархан аварга, Гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэрэмжит өсвөрийн бөхчүүдийн барилдаан бямба гаригт /2019.05.11/ Төв аймгийн Зуунмод хотод болохоор болжээ. “Манзушир хүчтэн” бөхийн дэвжээнээс зохион байгуулж буй 16 хүртэлх настнуудын нээлттэй барилдаан ес дэх жилдээ болох бөгөөд энэ жил анх удаа А.Сүхбат аваргын нэрэмжит болон зохион байгуулагдах аж. Барилдаан “Монгени” сургуулийн спортын зааланд болох юм байна.

Өсвөрийн бөхчүүдээс аймгийн цол хүртээд байгаа бөхчүүд олон бий билээ. Тодруулбал, 16 настай бөхчүүдээс нэрлэвэл Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн харцага Д.Ариунбаатар нарын бөхчүүд цолонд хүрээд байна. Тиймээс энэ удаагийн Монгол Улсын Дархан аварга, Гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэрэмжит өсвөрийн бөхчүүдийн барилдаанд олон шилдэг бөхчүүд барилдана гэж зохион байгуулагчид үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж