"Дэлхийн мисс ээжүүд"-ийн топ 6-д Монголын мисс А.Дэлгэрцэцэг шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

"Дэлхийн мисс ээжүүд"-ийн топ 6-д Монголын мисс А.Дэлгэрцэцэг шалгарчээ

"Дэлхийн мисс ээжүүд"-ийн топ 6-д Монголын мисс А.Дэлгэрцэцэг шалгарчээ

АНУ-ын Лас Вегас хотод “Мrs World 2019″ тэмцээн өчигдөр /2019.05.05/ болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас мисс  А.Дэлгэрцэцэг оролцож, шилдэг зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав. Тэмцээнд 35 орны үзэсгэлэнт ээжүүд оролцсоноос хагас финалд 12 орны мисс, финалын шатанд Монгол, Америк, Вьетнам, Өмнөд Африк, Малайз, Украйн улсын зургаан мисс шалгаран, шүүгчдийн үнэлгээгээр Вьетнам улсын мисс “Mrs World 2019” титмийн эзэн боллоо.

А.Дэлгэрцэцэгийн хувьд өнгөрсөн оны зургадугаар сард зохиогдсон “Mrs Mongolia World 2018-Гоо Ээж" улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын эзэн, үндэсний ялагч, Алтан Эрдэнийн өргөмжлөлт – Гоо Ээж болж байсан билээ. Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж бөгөөд make up artist мэргэжилтэй бүсгүй юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
24
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж