Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ

“Цагаан суварга”-ын ордод зарцуулсан улсын төсвийн нийт хөрөнгийг холбогдох компани улсад нөхөн төлсөн болох нь  баримтаар нотлогдсон бөгөөд Улсын Их Хурлын дээрх тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн зохих зүйл, заалтад үндэслэсэн болох нь хуралдааны явцад тогтоогдов.

Мөн Улсын Их Хурлын тогтоолоор, “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Эдгээрийг үндэслэн Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж