Молор телевиз нь Малчдад зориулсан шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болж эхэлжээ. Тус телевизийн хамт олон малчдад зориулсан мэдээ мэдээллээрээ ялгарч, 21 аймгийн телевизүүдтэй хамтран орон нутагт болж буй үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитой хүргэхээр зорьж байгаа аж. Малчид Молор телевизээс түүхий эдийн үнэ ханш, биржийн мэдээлэл, жижиг, дунд бизнесийг хэрхэн эхлүүлэх зэрэг бүхий л мэдээллийг хүлээн авах боломжтой талаар тус телевизийн хамт олон хэлж байна.
Мөн малчдын хотоос бэлтгэсэн сурвалжлага, орон нутгийн хөгжил, нутагтаа сайхан амьдрах боломж, орон нутгийн удирдлагууд энэ боломжийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаарх мэдээ мэдээллийг түлхүү хүргэх юм байна.
С.СҮРЭН