Утасны дугаараар мессенжер үйлчилгээг баталгаажуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Утасны дугаараар мессенжер үйлчилгээг баталгаажуулж эхэллээ

Утасны дугаараар мессенжер үйлчилгээг баталгаажуулж эхэллээ

ОХУ-д тавдугаар сарын 5-наас мессенжер үйлчилгээ ашиглахын тулд гар утасны дугаараар баталгаажуулж эхэллээ. Мессенжер ашиглахыг хүссэн хэрэглэгч гар утасны оператор компаниараа дамжуулан бүртгүүлэх юм.

Ингэснээр хэрэглэгчдэд ямар нэг хүндрэл гарахгүй хэмээн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газар мэдэгдэж байна. Мессенжер үйлчилгээг одоо хэрэглэж байгаа хэрэглэгчид хэрвээ оператор компанид байгаа хувь хүний мэдээлэл нь ямар нэг зөрчилгүй бол ямар нэг асуудалгүйгээр үргэлжлүүлэн хэрэглээд явах ажээ. Хэрэглэгч бүрт нэг удаагийн дахин давтагдашгүй дугаар өгч байгаа бөгөөд дугаарыг мессежээр хэрэглэгч илгээнэ.

Харин хувийн мэдээлэл нь зөрөөтэй бол бүртгэлээ шинээр хийлгэх хэрэгтэй болж байгаа юм. Оператор компаниуд аль хэдийн өөрт байгаа мэдээллүүдийг нягтлан шалгах ажлыг хийжээ.

Харин шинэ хэрэглэгчид оператор компаниудад бүртгүүлэх хэрэгтэй болж байна. Бүртгэлийн процесс 20 орчим минут үргэлжилнэ гэж тооцож байгаа бөгөөд хэрэглэгчийн өгсөн мэдээлэл түүний хувийн мэдээлэлтэй таарч байвал бүртгэн авч нэг удаагийн регистрийн дугаар өгөх ажээ. Хэрвээ хэрэглэгч мессенжер үйлчилгээг ашиглахаа боливол оператор компанид мэдэгдэх ёстой. Харин үйлчилгээгээ дахин сэргээхийг хүсвэл өмнөх регистрийн дугаарыг сэргээх ажээ.

Оператор компани шинэ журмыг биелүүлэхгүй бол хоёр сая рубль хүртэл торгох, мөн Оросын нутаг дэвсгэрээс хандах эрхийг хаах хүртэл арга хэмжээг Хэрэглэгчийн хяналтын газар авах эрхтэй.

Мэргэжлийн хяналтын газрын дарга Александр Жаровын хэлснээр энэ шинэ журам нь мессенжерээр тардаг нэрээ нууцалсан хаягтай хууль зөрчсөн контентуудыг хязгаарлахад ихээхэн дөхөмтэй болох ажээ.

Гэсэн ч хуурамч SIM карттай, мөн өөрийн орны операторын SIM карттай гадаадын иргэдийн мессенжер үйлчилгээг хянах боломж байхгүй гэсэн шүүмжлэл дагалдаж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж