Москвагийн Шинэ Арбатад амьсгалдаг хана босгожээ

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Москвагийн Шинэ Арбатад амьсгалдаг хана босгожээ

Москвагийн Шинэ Арбатад амьсгалдаг хана босгожээ

ОХУ-ын нийслэл Москва хотын төв гудамжуудын нэг болох Шинэ Арбатад 2500 ширхэг ногоон ургамлаар хана босголоо. Энэ ханыг Москва хотноо зохиогдож байгаа "Московская весна A Cappella" фестивалийн хүрээнд боссоныг РИА Новости мэдээллээ.

Шинэ Арбатын 11 газарт нийтдээ 132 квадрат метр амьсгалдаг хана хийсэн байна. Москва хотод анх удаа ногоон байгууламжийг босоо хэлбэртэй хийж байгаа нь энэ юм.

Фестивалийг зохион байгуулагчдын хэлснээр 12 төрлийн ургамлын суулгацыг ашигласан байна. Ханыг нүд болгон хувааж, нүд болгонд суулгацыг суулгасан бөгөөд тавдугаар сүүл гэхэд ургамал хөрсөндөө гүн сууж бэхжин зун гэхэд хотын өнгө үзэмжийг нэмнэ гэж тооцож байгаа ажээ. Өмнө нь гудамжны цэцэгт тооцогддоггүй байсан спатифиллум, аглаонем, драцен, хлорофитум зэрэг ургамлыг суулгажээ.

Ийм босоо ногоон байгууламжийг Европын орнууд ихээр хэрэглэдэг. Тухайлбал, Парисын L’Oasis D’Abukir, Мадридын CaixaForum зэрэг байгууламжийг нэрлэж болох ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж