Монгол Улсын 32 дахь намаар "Миний монгол" нам бүртгэгдэв | News.MN

Монгол Улсын 32 дахь намаар "Миний монгол" нам бүртгэгдэв

Монгол Улсын 32 дахь намаар "Миний монгол" нам бүртгэгдэв

Монгол Улсын 32 дахь намаар "Миний монгол" нам бүртгэгдэв

Улсын дээд шүүх өнөөдөр /2019.05.06/ нам байгуулах гурван хүсэлтийг хэлэлцжээ. Улмаар нэг намыг бүртгэж, хоёр намыг бүртгээгүй байна. Тодруулбал, Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Бат-Ирээдүй нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх хэлэлцээд намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Миний Монгол нам нь ийн улсын бүртгэлд бүртгэлтэй 32 дахь нам болж байгаа юм. Харин Капиталист нам болон Монголын төв намуудыг Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Э.БУРАМ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж