Өндөг үйлдвэрлэлийн түүх

Хуучирсан мэдээ: 2019.05.07-нд нийтлэгдсэн

Өндөг үйлдвэрлэлийн түүх

Балар эрт цагт

Зүүн Энэтхэгийн дурсгалд тэмдэглэснээр МЭӨ 3200 онд хүмүүс тахиаг гаршуулан өндгийг нь хүнсэндээ хэрэглэж байжээ. Мөн МЭӨ 1400 оны үед Хятад, Египетэд тахиаг тэжээж байсан баримт олддог. Европ тивд харьцангуй хожуу буюу МЭӨ 600 оноос тахиаг тэжээж эхэлжээ. Америк тивд Кристофер Колумб хоёрдох аяллаараа гаршуулсан тахиаг анх авчирсан гэж үздэг.

Помпеи хотын малтлагын үеэр олдсон идэж амжаагүй чанасан өндөг. МЭ 79 он

20-р зуун

Өндөгний аж ахуй ихэвчлэн өрхийн хэрэглээг хангах төдийгөөр хязгаарлагдаж байв. Өрхийн хэрэглээнээс илүү гарсан өндгийг яармаг худалдаа нээгдсэн өдөр зарах явдал байсан ч маш бага зах зээлтэй байв. Нэг ферм хамгийн ихдээ 400 тахиатай зориулалтын хашаа саравчгүй сул бэлчээрлүүлдэг байжээ.

Тухайн үеийн нийтлэг тахианы аж ахуй Канад. Онтарио 1900 он

1920-иод он

Тахиаг сул бэлчээрлүүлэх нь цаг агаар, араатан амьтан, өвчин зэрэг эрсдэлийг дагуулж тахианы тоо толгойг цөөлдөг байсан тул тусгайлан хашаалдаг болжээ. Тухайн үед хийгдэж байсан шинжлэх ухааны нээлтүүдийг ашиглан фермерүүд илүү эрүүл, өлчир чийрэг, тогтмол өндөглөдөг тахианы үүлдэр гарган авахаар оролдож байсан нь амжилттай болж нэг тахианаас жилдээ 150 өндөг авдаг болов.

Тусгаарлаж хашаалсан тахианы аж ахуй АНУ 1926 он

1930-аад он

Тахиаг илүү тухтай битүү байранд тэжээж эхлэв. Байранд тэжээснээр шимэгчийн халдварт өртөх нь эрс буурч, цаг агаар, араатнаас шалтгаалсан хорогдол байхгүй болов. Тэжээлийн найрлагад анхаарал хандуулж эхэлснээр тахиа илүү эрүүл болж жилд гаргах өндөгний тоо 18 хувиар нэмэгджээ. Гэхдээ сангас, ариутгалтай холбоотой асуудал гарч ирэв.

Үнэндээ нэг амбаарт оруулчихсан нь том дэвшил авчирсан. Гэхдээ ариун цэврийн байдал хэцүүдэв. АНУ 1932 он

1940-өөд он

Нэгэн фермер доороо хөндий бүхий төмөр торон тоноглол хийх санаа гаргаж сангасны асуудлыг шийдэх эхлэл тавигдав. Ариун цэврийг сахих мөн тэжээл жигд өгөх үүднээс тахиануудыг хэсэг хэсгээр нь тусгаарласан нь өндөгний гарцад эерэгээр нөлөөлжээ. Эрүүл болж амьдрах нөхцөл нь сайжирснаар тахиа жилдээ 250 хүртэл өндөг гаргаж, хорогдол 45 хувиас 5 хувь хүртэл буурчээ. АНУ-ын Калифорни мужид тахиаг олон тоогоор тэжээх фермүүд байгуулагдаж эхлэв.

Тахиа тэжээх нь амьжиргаа төдий байсан бол бизнес болж эхлэв. 1942 он АНУ, Калифорни

1950-иад он

Тахиануудыг нэг байранд цэгцтэй байрлуулснаар өндөг хураах, тэжээл өгөх явцыг автоматжуулах нөхцөл бүрджээ. Туузан дамжлага бүхий механизм өргөнөөр нэвтэрч эхлэв.

Туузан дамжлага эртний түүхтэй ч тахианы аж ахуйд одоогоос 70 жилийн өмнө л нэвтэрчээ.

1960-аад он

Тоног төхөөрөмжийн дэвшил, төвлөрсөн ферм нь нийлүүлэлтийг өсгөж өндгийг хүнсний худалдааны нэгэн чухал бүтээгдэхүүн болгов. Тахиа эрүүл болж, тэжээл нь сайжирч, амьдрах орчин тогтвортой болсноор илүү олон өндөг гаргадаг болов. Дээрээс нь автомат тоноглолууд үйл ажиллагааны зардлыг эрс бууруулж өндөг маш бага өртөгтэй болжээ. Тэжээлийг чанаржуулж, тахиаг эрүүлжүүлснээр илүү тэжээллэг өндөг гаргах боломжтойг хүмүүс мэддэг болов.

Цөөхөн, үнэтэй байсан өндөг элбэг, хямд болон хувирчээ.

Орчин цагийн өндөгний аж ахуй

Одоогийн тахианууд жилдээ 250-300 ширхэг өндөг гаргадаг. Гарсан өндөгний 60 хувь нь шууд хэрэглэгчдэд хүрч, 30 хувь нь өндгийг ашиглан бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдэд, 10 хувь нь бэлэн хоол хийдэг цэгүүдэд хүргэгдэж байна. Монгол Улсад бүрэн автомат тоноглол, хяналттай цорын ганц өндөгний үйлдвэр байдаг нь БАЯН юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж