Сонгуулийн зардлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Сонгуулийн зардлыг бууруулна

Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр “Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг  зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт “Нээлттэй нийгэм” форум,  Авлигатай тэмцэх газар, иргэний нийгмийн бусад байгууллагууд оролцож,  Сонгуулийн хуулийн төсөлд санхүүжилтын асуудлыг хэрхэн тусгаж, шинэчлэх талаар санал солилцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн  Оюунтуяа,  ажлын хэсгийн гишүүд хариулсан юм. Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсгийнхэн хуулийн төслөө боловсруулж  дууссан гэх мэдээллийг өгсөн. Гэхдээ УИХ-д хараахан өргөн бариагүй учир  иргэний нийгмийнхэнд хуулийн төсөл  очоогүй байгаа аж.  Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Р.Бурмаагийн хэлснээр улс төрийн намын санхүүжилт дотроо сонгуулийн, улс төрийн намын санхүүжилт гэж хоёр хуваагдаж байгаа аж.  Сонгуулийн хуульд онгуулийн санхүүжилтыг нэлээн нарийвчлан зохицуулсан байна. Тухайлбал хандивын асуудал дээр хувь хүн, хуулийн этгээдийн хандивын хэмжээ, нэр хаяг, түүнд тавих хяналтыг тодорхой болгожээ.  Мөн нэг намаас нэг хүнээс сонгуульд зарцуулах санхүүжилтын хэмжээг  зааж, хувиасаа гаргасан хөрөнгөө тайлагнадаггүй байсныг  өөрчилжээ.

Сонгуулийн санхүүжилтэд бас нэгэн шинэчлэл хийсэн нь сонгуулийн зардлыг багасгах ач холбогдолтой хэд   хэдэн  заалт оруулсан  байна. Тодруулбал  хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн үеэр сурталчилгааны цагаа хэт өндрөөр үнэлдэг байдлыг өөрчилж сүүлийн зургаан сарын ханшийн дунджаар тооцох, МҮОНРТ-ээр үнэ төлбөргүй  сурталчилгаа явуулах боломжийг  бүх нэр дэвшигчдэд олгосон байна.  Түүнчлэн бүх нэр дэвшигчийн тараах материалыг нэгтгээд сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж буй хүмүүс сонгогчдод хүргэж өгөх гэнэ.

Хэлэлцүүлгийн  үеэр Ажлын хэсгийн гишүүдэд санхүүжилтыг ил тод болгох, цахим орчин дахь сурталчилгаанд хяналт тавих асуудлаар  тодорхой саналууд хэлсэн юм.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж