Лиам Хемсворт, Майли Сайрус нарын гэрлэсэн жинхэнэ шалтгаан

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Лиам Хемсворт, Майли Сайрус нарын гэрлэсэн жинхэнэ шалтгаан

Лиам Хемсворт, Майли Сайрус нарын гэрлэсэн жинхэнэ шалтгаан

Гэрлэлтээ батлуулаад нэг жилийн нүүр үзэж байгаа Лиам Хемсворт поп од Майли Сайрустай гэрлэх болсон “жинхэнэ шалтгаан”-аа хэлжээ. Толгой өвдөх асуудалгүй болсон тэдний гэрлэлтийн гол шалтгаан нь 2018 оны 11 сард Калифорниа мужид гарсан гал түймэртэй холбоотой аж. Тухайн үед хосууд Калифорниад амьдардаг байсан бөгөөд гэрлэх тухай яриа Лиамаас эхэлжээ. Учир нь тэрбээр үргэлж ирээдүйн амьдрал болон хүүхдийн тухай боддог байсан аж.

Ойн түймэрт байшингаа алдсан хосуудын амьдралыг бататгасан хүчин зүйл нь амьдралаа дахин босгох алхам байжээ. Майли энэ тухайгаа “Бид хоёр  байшингаа алдаад дахиад л бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болсон. Тухайн үед бид хоёр биеэ сайн мэддэг болсон учраас нөхцөл байдалдаа тааруулж цомхон хурим хийсэн. Гэлээ ч хурим биднийг улам ойртуулж, ирээдүйд салаа биш нэг замаар алхах боломж өгсөн” гэжээ.

Лиам үргэлжлүүлэн, гал түймэр гарсны дараа бид хоёрын харилцаа итгэмээргүй богино хугацаанд улам дотноссон. Хуримаа хийхээсээ өмнө бид хоёр бие биеийнхээ заяаны хань гэдгийг мэдэрсэн. Би 18 настайдаа Майлитай учирсан. Тухайн үед бид бие биедээ маш хурдан татагдаж, биесээ хайрлах болсон. Гал түймэр болсноос хойш бид нэгнээ алдахаас айх болсон. Тиймээс хуримаа яаравчилсан” гэж хэлжээ.

Болзошгүй аюулаас болж биесээ алдах вий гэсэн хосуудын айдас тэдний гэрлэлтийг түргэсгэж, бүх амьдралаа хамт туулах эхлэлийг нь тавьж өгчээ гэсэн сэтгэгдэл цахимаар тархаж байна. Ачааны машиндаа тэжээвэр гахайгаа хийгээд нүүсэн хосуудын харилцаа, амьдрал өдөр ирэх тусам гэрэлтэж байгаа аж.

Эх сурвалж: News.com.au
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж