Монголын хөрөнгийн бирж 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 3,303,629,638 төгрөгийн арилжаа хийсэн байна.
- ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 49 компанийн 6,277,695 ширхэг хувьцаа төгрөгөөр 1,293,579,638 арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 4,683,059 | 936,642,886 |
2 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 18,858 | 101,198,415 |
3 | APU | АПУ | 164,620 | 98,499,095 |
4 | GOV | ГОВЬ | 90,154 | 26,432,745 |
5 | ADB | АРД КРЕДИТ ББСБ ХК | 288,163 | 21,498,583 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | TNGR | Тэнгэр капитал ХХК | 40,230 | 4,000,167,130 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 9,447,839 | 1,930,547,596 |
3 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 78,531 | 108,430,015 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 265,721 | 86,337,634 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 190,920 | 82,987,135 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,100 ширхэг үнэт цаасыг 2,010,050,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | TNGR | Тэнгэр капитал ХХК | 40,000 | 4,000,000,000 |
2 | BDSC | БиДиСек ХК | 200 | 20,100,000 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,386,641,727,980 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20393.27 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ