2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 111,819,338 төгрөгийн үнийн дүн бүхий 482,436 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU +5.93%) болон "АйТүүлс" ХК (ITLS +5.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.96%) болон "Авто Импекс" ХК (AOI -14.62%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 1.0 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
"TOP 20" индекс 0.72 хувиар өсч, 20539.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,373,834,309,805.03 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ