Billboard-ын шагналаа авахаар Тейлор Свифт найман удаа тайзнаа гарав. Фото: MARIO ANZUONI/REUTERS
Billboard Music Awards шагналын “Жилийн жүжигчин” номинацид Кантри-дуучин бүсгүй Тейлор Свифт шалгарсан тухай Billboard мэдээлжээ.
Хорин таван настай дуучин бүсгүй Свифт Billboard-ын найман номицид шалгарч шагнал гарджээ. Тэрээр “Шилдэг дуучин эмэгтэй”, “Шилдэг цомгийн эзэн” гэх зэргийн номинацид шилдэг гэгдлээ. “Шилдэг эрэгтэй дуучнаар” Сэм Смит, шилдэг хамтлагаар One Direction, шилдэг рок-хамт олноор Coldplay тус тус шалгарав. Нийтийн сүлжээний хамгийн алдартай дуучнаар Жастин Бибер нэрлэгджээ.
Шагнал гардуулах ёслол Лас-Вегаст болж өнгөрлөө. Billboard сэтгүүлийн шагналыг 1989 оноос хойш жил бүр гардуулж иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР