Аршад Саиед үдэлтийн лекцээ уншина

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Аршад Саиед үдэлтийн лекцээ уншина

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч, эдийн засагч Аршад Саиедын албан үүргийн хугацаа дуусч байгаа ажээ. Монголчуудын хувьд дотны танил нь болсон энэ хүн үүрэгт ажлаа өгөхийнхөө өмнө үдэлтийн лекц уншихаар шийджээ. Тэрбээр долдугаар сарын 22-ны өдөр “Монголын эдийн засгийн өсөлт: Дараагийн шат” сэдэвт нээлттэй лекцийг унших гэж байна. Аршад Саиед Монгол Улсад ихээхэн элэгтэй ажилласан гэдгийг эдийн засагчид үнэлдэг бөгөөд түүний үдэлтийн лекц ч үнэтэй байх болно гэж тэд ахэлж байлаа.  Лекц Монголбанкны “В” байранд болох ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж