Клинтон: Грек АНУ-гаас эдийн засгийн тусламж хүсээгүй
Вашингтон. Грек санхүүгийн хямралыг шийдвэрлэх гэж Вашингтоноос ямар нэг тодорхой тусламж гуйгаагүй гэж АНУ мэдэгдэж байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Родхэм Клинтон даваа гаригт Грекийн Ерөнхий сайд Жорж Папендреутай ярилцсаны дараа ийнхүү мэдэгдсэн юм. Папандреу Грекийн зээллэгийн нөхцөл байдлыг сайжруулах арга замыг Европын холбооны хүрээнд хайж байна гэж мэдэгдсэн. Клинтон “Грек улс ч, Ерөнхий сайд нь ч АНУ-аас юу ч асуугаагүй” гэж хэлсэн. Гэсэн хэдий ч эдгээр албаны хүмүүс үнийн хөөрөгдөлтийг дарж, санхүүгийн шинэчлэлт хийхийн тулд томоохон эдийн засгууд арга хэмжээ авах хэрэгтэй байгаа талаар ярилцсан. Еврогын ханшны уналтаас ашиг олохын тулд Грекийн санхүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэж ханшны өөрчлөлтөөр тоглогчдыг Грек буруутгаж байгаа юм.
Газрын тосны ханш 81 ам.доллараас доошоо буулаа
Дэлхийн эдийн засаг сэргэх гэж байна гэсэн өөдрөг үзэлт хөрөнгө оруулагчдын сар гаруй үргэлжилсэн нөлөөллийн эцэст мягмар гаригт газрын тосны үнэ огцом буурч, нэг баррел нь 81 ам.доллараас доош орлоо. Европт мягмар гаригын үдээс хойш гэхэд ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх түүхий газрын тосны үнэ Нью Йоркын Меркантил хөрөнгийн бирж дээрх цахим арилжаагаар 1,40 ам.доллараар буурч 80,47 болсон. Гэрээний үнэ даваа гаригт 37 центээр нэмэгдэж 81,87 доллар болсон байсан юм.
Америд долларын ханш чангарснаас өөр валютаар арилжаа хийж байгаа талуудын хувьд газрын тос илүү үнэтэй болж тусч байгаа.
Даваа гаригын орой Нью-Йоркт еврогын ханш 1.3633 ам.доллараас 1.3556 болж Британы паунд 1.5072 ам доллараас 1.4949 болж унасан.
Түүхий нефьтийн үнэ хоёрдугаар сарын 5-нд 69.59 ам.доллар байсан бол АНУ-ын эдийн засаг сэргэх гэж байгаа дохио авснаас хойш 18 хувиар нэмэгдээд байна.
Ньюмонт үйл ажиллагаагаа улс төрийн хувьд илүү эрсдэлтэй орнуудад оруулж өргөтгөх гэж байна.
Дэлхийн хоёр дахь том алтны үйлдвэрлэгч “Ньюмонт Майнинг Корп” /Nem.n/ үйл ажиллагаагаа урьд нь илүү эрсдэлтэй гэж тооцдог байсан орнууд руу хандуулж өргөтгөх гэж байгаа тухай Ерөнхий гүйцэтгэх захирал нь даваа гаригт мэдэгдлээ.
“Энэ бол огт байж болохгүй зүйл биш, гэхдээ бид тооцоолох хэрэгтэй” гэж захирал Ричард О”Брайн Дэлхийн уул уурхай, гангийн чуулганы үеэр “Ройтерс”-ын сурвалжлагчид хэлсэн.
“Манай үйлдвэрлэлүүд гурвалсан А үнэлгээтэй байгаа нь бидэнд илүү их эрсдэл хийх боломж олгож байна” хэмээн тэрбээр дэлхийн тийм ч тогтвортой байдалтай бус бүсүүдэд үйл ажиллагаа явуулах магадлалын талаар тайлбайрласан.
АНУ-ын Денвэрт байрладаг “Ньюмонт” нь одоогоор Невада мужаас гадна, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Перу, Гана болон Индонезид үйл ажиллагаа явуулдаг юм байна.
“Митцуй Майнинг” Япон дахь цинкны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Японы хамгийн том боловсруулсан цинкны үйлдвэрлэгч “Митцуй Майнинг энд Смелтинг” компани Хачинохе дахь өөрийн хайлуулалтын гарцыг энэ 4-р сарын 1-нээс эхлэн 11 хувиар нэмэгдүүлэх гэж байгаа тухай компаны гүйцэтгэх захирал мэдэгдлээ гэж Блүүмберг мэдээлсэн байна.
Уг компани энэ санхүүгийн жилд 90,000 тонн үйлдвэрлэж байгаа хүчин чадла ирэх санхүүгийн жилд 100,000 тонн болгож нэмэгдүүлнэ гэж цинкийн бизнес хариуцсан ерөнхий менежэр Нобуюуки Накамото ярилцлагын үеэр хэлжээ. “Митцуй” компанийн үйлдвэр нь жилд 112,000 тонн цинк үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Машин үйлдвэрлэлийн салбар болон хилийн чанад, ялангуяа Зүүн өмнөд Азийн Тайланд, Индонез, Вьетнамд ган үйлдвэрлэлийн салбарт цинк бүтээгдэхүүн маш эрэлттэй байна гэж ноён Накамото хэлж байв. Орон нутгийн цагаар өдрийн 13:19 гэхэд Токиод төвтэй “Митцуй майнинг” компаны хувьцааны ханш 0.8 хувиар буурч 253 иений ханштай байв.
Перугын Буенавентурагын гэрээт ажилтнууд ажил хаялтаа зогсоолоо
Лима.
Перугын уул уурхайн компани Буенавентурагын Учучакуа дахь мөнгөний уурхайд ажиллаж байсан гэрээт ажилтнууд ажил хаялтаа зогсоож байна гэж үйлдвэрчний эвлэлийн удирдагч нь Мягмар гаригт мэдэгдлээ.
Даваа гаригт Буенавентурагын хамгийн том уурхайд 1000 орчим дэд гэрээт ажилчид цалингаа нэмэхийг шаардан багаж зэвсгээ орхин ажил хаялт зарлан өөр 500 ажилтны ажлын байрны гарцыг хаасан юм.
Учучакуа нь нийслэл Лима хотоос хойд зүгт 265 км зайд оршдог бөгөөд энэ уурхай өнгөрсөн жилд 286 039 кг мөнгө олборлосон юм. Перу улс мөнгөний олборлолтоор дэлхийд 1-д ордог ба алтны олборлолтоор дэлхийд 6-д жагсдаг байна.