Мансууруулах бодисыг онгоцны зоригчдын гар тээшинд зөөсөн хэрэгт 14 хүн сэжиглэн саатуулсан тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ.
Сэжиглэгчдийн дунд Калифорнийн Оклендын нисэх буудлын гурван ачигч байгаа бөгөөд тэд ажил үүргээ ашиглан хориотой бодисийг нисэх буудлаар дамжуулан онгоцонд зорчигчдын гар тээш болгон оруулдаг байсан аж.
Мөрдөн байцаагчид ийм зохион байгуулалтайгаар өмнө нь 100 кг орчим мансууруулах бодис онгоцоор тээвэрлэхэд тусалсан гэж үзжээ. Сэжигтнүүдэд тулгасан ялын шийтгэл нь таван сая хүртлэх долларын торгууль болон таван жилийн хорих ял байх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР