Аделийн анхны хайр хэн байв?

Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Аделийн анхны хайр хэн байв?

Аделийн анхны хайр хэн байв?

“21” цомгоороо 2011 онд шүтэн бишрэгчид төдийгүй олныг байлдан дагуулсан дуучин бол Адель юм. Хайр дурлалаас бусад асуудалд илэн далангүй ханддаг түүний дурлалын асуудлыг сонирхдог хүн тун олон. Байнга олны анхааралд өртөж явдаг Адель тэр бүр хайр дурлалынхаа тухай яриад байдаггүй.

Гэвч тэрбээр сэтгэл хөөрсөн үедээ өөрийн мэдэлгүй энэ тухайгаа ам алддаг дутагдалтай нэгэн аж. Адель Грэммийн авардсаас “Оны шилдэг цомог” шагнал авсныхаа дараа Саймон Конеки гэгч эрхэмтэй дурлалын романс үүсгэсэн нь тодорхой болсон. Саймон Аделийн хүү Анжелогийн аав юм.

Адель Саймонтой найман жил амьдарсан ч эцэст нь салсан. Аделийн ойрын эх сурвалжуудын мэдээлснээр, Саймон өнгөрсөн жилийн зул сарын баяраар хуучин эхнэртээ мэндчилгээ илгээжээ.

Аделийн анхны хайр, ихэнх дууных нь онгод болсон тэр эрхмийн тухай мэдэхийг хүсдэг хүн олон бий. Адель анхны хайрынхаа тухай “Бид бие биедээ их татагдаж билээ. Тэр надаас арван насаар ах байсан. Тэр л надад намайг сэтгэл зүрхтэй амьд хүн гэдгийг мэдрүүлсэн. Тэр кино урлаг, хооллох соёл, бас аялалд дуртай. Тэр л миний нүдийг нээж өгсөн” гэж хэлсэн удаатай.

Эдгээр мэдээлэл дээр тулгуурлан дуучныг шүтэн бишрэгчид түүний анхны хайр байх магадлалтай хүнийг олжээ. Тэр хүн бол Аделийг “Карпүүл Караоке” нэвтрүүлэгтээ оролцуулж байсан элэглэгч, жүжигчин Жеймс Корден аж.

Эх сурвалж: Еonline.com
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж