Олон нийт жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байхад МАН бүр зэрэг дэв ахиулж, Байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлж, хөгөө чирцгээж эхлэв.
“Дорнод гурил” компанидаа өнгөрсөн онд 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан нь илчлэгдэж шуугиан тарьсан УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг бүлэг нь УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад дэвшүүлээд байна.
УИХ-д 64 суудалтай МАН-ын бүлэг Байнгын хорооны даргадаа нэр цэвэр хүн нэр дэвшүүлж чадахгүй байгаа нь ихэнх нь “но”-той, ноцтой асуудалд нэр холбогджээ гэдгийг харуулах нэг сэжим болж хувираад байна. Уг нь Монголоос өөр оронд бол энэ тохиолдолд хэзээний хариуцлага хүлээчихсэн, ийм улстөрчдийг УИХ-д нэр дэвшүүлсэндээ нам нь ч ард түмнээс уучлал гуйна.
Ард түмнийг хэт басаж, олдсон эрх мэдэлдээ хэт эрдэхээр юу болж дуусдаг вэ гэдгийг ирэх жил болох УИХ-ын сонгууль харуулаад өгөх биз ээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ