Ньюс хөтөч: "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч" хэлэлцүүлэг болно | News.MN

Ньюс хөтөч: "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч" хэлэлцүүлэг болно

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч" хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч" хэлэлцүүлэг болно

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Шөнөдөө үүлшиж, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • “Кемпински” зочид буудлын их танхимд "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч" хэлэлцүүлэг болно.
  • "Хог хаягдлын менежмент" үндэсний форум "Хаягдалгүй эдийн засаг руу шилжих гарц ба шийдэл" сэдвийн хүрээнд Блю Скай зочид буудалд зохион байгуулагдана.
  • Сургуульд суурилсан эцэг эхийн боловсрол олгох сургалтыг Park hoteld зохион байгуулна. Холбоо барих утас: 99736124

09.30

  • "Дүрслэх урлаг – Хамтын ажиллагаа" сургалт, семинар болно. Семинар Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд болно. Холбоо барих утас:99849000

10.00 

  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Шинээр томилогдсон Тэргүүлэгчдийн анхны хуралдаанаар нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх саналыг дэмжих тухай; Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай; зэрэг 12 асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих утас: 86863998, 70119921
  • “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд болно
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Төрийн ордны “Г” танхимд хуралдана.
  • Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

11.00

  • "Автобус-3" бүх автобусуудаа камержуулж дууслаа. Энэ талаарх мэдээллийг  Сант сургуулийн баруун талд байрлах Автобус-3 компанийн байранд өгнө.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Төрийн ордны “Г” танхимд хуралдана.
  • Төсвийн байнгын хороо Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Монголын Инновацын 7 хоног -2019 арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн их Танхимд “Инновацын үзэсгэлэн 2019” зохион байгуулагдана. Холбоо барих утас: 98009901, 99010174
  • Үндэсний мэдээллийн төвд Төрийн эрх бүхий байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч бусдын эд хөрөнгийг дээрэмдэж байгаа үйл явдлыг баримттайгаар дэлгэхээр “Богд асар” компани хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд“Дуурсах он жилүүд” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • Үндэсний мэдээллийн тѳвд МАХН-аас Хэнтий аймагт явагдах нѳхѳн сонгуулийн талаар мэдэгдэл хийнэ.
  • MN-Мэдээллийн төвд Нууц тогтоолоор 1000 гаруй шонхор хил давуулж Монгол Улс 20 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон асуудлаар Монголын мэргэжлийн анчдын холбооноос мэдээлэл хийнэ.

13.00

  • Үндэсний бичиг үсэг – Судалгаа, сургалт, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хүүхдийн төв номын санд болно.

14.00

  • НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн санаачилгаар Төрийн ордоны Нээлттэй сонсголын танхимд Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын зөвлөлдөх уулзалт болно. Зөвлөлдөх уулзалтаар нийгмийг цочроогоод буй хүчирхийллийн асуудлыг хөндөж ярилцана. Холбоо барих утас: 9922-2550, 8811-1046
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг Төрийн ордны “В” танхимд хуралдана.
  • Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг “Г” танхимд хуралдана.
  • Цахим бодлогын түр хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

    • Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;
    • “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;
    • Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох.

15.00

  • Түр хороо/Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
  • Мицубуши Азийн Хүүхдийн Эникки фестиваль Хүүхдийн зургийн 2017-2018 оны ээлжит уралдаанаар шилдгээр шалгарсан 24 орны хүүхдийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн Орд арт галерейд анх удаа дэлгэгдэнэ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж