“Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Нэгэн нарны дор”, “Бооцоо”, “Далан худалч”, “Мөрөөдлийн хөлөг онгоц” зэрэг тайз, дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээж, “Сексийн эрх чөлөө” зэрэг өргөн дэлгэцийн бүтээлийг найруулан, үзэгч түмэндээ хүргэсэн жүжигчин, найруулагч Ж.Жамъяансүрэн уран бүтээлийн ажилдаа эргэн оржээ.
Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хэсэг хугацаанд кино урлагаас хөндийрөөд байсан түүний зориглон авч буй шинэ бүтээл зохиолч Г.Аюурзаны “Бөөгийн домог” зохиол аж.
Зохиолын хувьд олон жилийн судалгаан дээр тулгуурлан бичсэн, уншигчдаас өндөр үнэлгээ авсан бүтээл. Харин энэ бүтээлийг дэлгэцийнх болгоно гэдэг найруулагчаас өндөр ур чадвар шаардах нь гарцаагүй. Гэхдээ найруулагч Ж.Жамъяансүрэнд эл зохиолыг сайн бүтээл болгох авьяас билэг бий гэж найдах хүн цөөнгүй билээ.
Б.ЗУЛЦЭЦЭГ