“Кливленд”-ын довтлогч Леброн Жеймс өөрийнх нь сагсанбөмбөгчийн замналд болон лигт ямар хувь нэмэр оруулсан талаар ийнхүү ярьжээ.
“Би түүнтэй сагсанбөмбөгчийнхөө бүх замналын турш өрсөлдсөөр ирсэн. Бид хоёрын дунд олон ширүүн тэмцэл, зөрчилдөөн байлаа. Ер нь түүний эсрэг тоглоход тэмцэхээс, улайрч зүтгэхээс өөр арга байдаггүй. Тэр ямар ч шийдвэр гаргалаа гэсэн би түүнийг нь дэмжиж, амжилт хүсэн ерөөнө.
Би Пол Пирст номынхоо нэг бүлгийг зориулах болно. Тэр бол саад бэрхшээлийг хэрхэн давахыг надад мэдрүүлж, надад өөрийнхөөрөө байхын чухлыг ойлгуулсан хүн. Түүний ачаар л би илүү сайжрах дэвжих хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Тэр энэ лигт их хэрэгтэй, зөвхөн гурван баг биш бүтэн лигийн төлөө тэр их зүйл хийсэн. Эхний санал асуулгаар л түүний нэрийг алдрын танхимд мөнхлөх байх. Амжилт, үзүүлэлтүүд нь Пирсийг хэн болохыг хэлээд өгдөг. Тэр бол гайхамшигтай тамирчин” гэж Леброн Жеймс өгүүлсэн байна.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn